Эмгэнэл

Н.Мижидмаа
2020/07/07

ЭМГЭНЭЛ

Уламбаярын Барсболд

/1964-2020/

Байгаль орчны сайд асан Уламбаярын Барсболд 2020 оны 7 дугаар сарын 4-нд зуурдаар таалал төгсөж бидэнд хүнд гарз учирлаа.

Тэрээр 2000-2006 онд Байгаль орчны сайдаар ажиллахдаа экологийн сөрөг нөлөөг багасгахаар “Ногоон  хэрэм” үндэсний хөтөлбөр, Биологийн төрөл зүйлийг хамгаалах хөтөлбөр, Ан амьтад, ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ, Нутгийн иргэдэд түшиглэсэн менежмент, байгаль орчны салбарын хүний нөөцийг чадавхийг сайжруулах, “Бүх нийтийн экологийн боловсрол” зэрэг хөтөлбөрийг санаачилж, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийг Монгол Улсад байгуулж байсан. Энэ бүх дорвитой ажлуудаас түүнийг ямархуу мэргэжилтэн, удирдагч, манлайлагч байсныг харж болно.

Салбарынхаа гадаад харилцаанд онцгой анхаарч  76 гэрээ, санамж бичиг байгуулж, Шонхор шувуу хамгаалах,  Аргаль хамгаалах, Монгол орны нэн ховор ургамлыг зохистой ашиглах, хамгаалах, Байгаль орчныг хамгаалах, Байгаль орчны салбарын менежмент, чанарыг дээшлүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Цаг уур, орчны шинжилгээний салбарыг хөгжүүлэх, Уур амьсгалын үндэсний хөтөлбөрийг батлуулж байсан гэх зэргээр дурдвал бичиг цаас, цаг их орох байх аа. Ганц жишээ дурдахад, “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн  хүрээнд Өвөрхангай, Төв, Булган, Дундговь, Баян-Өлгий, Өмнөговь, Ховд, Увс зэрэг 13 аймагт 10 000 гаруй га талбайг ойжуулж, ойн зурвас үүсгэн цөлжилтийг бууруулах даацтай ажлын эхлэлийг тэрээр тавьсан юм.

Тэр дан ганц төрийн хар хүн байсангүй. Ар гэр, хамт олон, найз нөхдөдөө үнэтэй зөвлөн туслагч, эгэлгүй хүнлэг, нөхөрсөг, бүтээлч хөдөлмөрч, олон нийтэд элэгсэг ханддаг эрдэмлэг энгүй хүн байлаа.

            Талийгаачийн эгэл даруу, хамт олноо гэсэн хүнлэг нөхөрсөг, бүтээлч хөдөлмөрч зан чанар, элэгсэг дотно дүр төрхийг бид үргэлж дурсах болно. Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлж байна. Ум сайн амгалан болтугай.

                                                              Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хамт олон


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 11 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 15 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18