Ираны цөмийн үйлдвэрт Израйл хорлон сүйтгэх ажиллагаа явуулжээ

Н.Мижидмаа
2020/07/07

Хэдхэн хоногийн өмнө Ираны Натанзе дах цөмийн объектод дэлбэрэлт болсон тухай мэдээлэл дэлхийн нийтийн анхаарлыг татаад байсан. Ираны эрх баригчид шатдаг хийн дэлбэрэлтийн улмаас түймэр гарсан ч унтраасан, цацраг идэвхт бодис алдагдаагүй гэдгээс өөр тайлбар хийгээгүй. Гэтэл дэлбэрэлтийг Израйлын тагнуулын алба хийсэн тухай мэдээг “New York Times” нийтэлсэн нь ихээхэн дуулиан тарьжээ.

Тус сонины Ойрх Дорнодын нэгэн улсын тагнуулын албанд ажилладаг эх сурвалж нь Ираны цөмийн объектод Израйлын тусгай албаныхан хүчтэй тэсрэх төхөөрөмж суурилуулан дэлбэлсэн гэж мэдээлсэн байна. Натанзе нь уран баяжуулдаг центрифуг үйлдвэрлэдэг маш нууц газар бөгөөд ихэнх үйлдвэрлэл газар доор явагддаг аж. Дэлбэрэлтийн улмаас газар дээрх хэсэгт ихээхэн хэмжээний хохирол учирсан байна.

Энэ талаар Израйлын холбогдох хүмүүсээс тодруулга авахад тодорхой хариу өгөөгүй ч “цөмийн зэвсэгтэй болсон Иран улсаас ихээхэн аюул заналхийлж байна” гэж мэдэгдсэн байна.

Үүний дараахан Ираны тал хохирлын хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ. Ираны Цөмийн эрчим хүчний газрын төлөөлөгч БехрузКамалванди дэлбэрэлт ба дараа гарсан түймрийн улмаас маш нарийн хийц загвартай тусга тоног төхөөрөмж боловсруулах угсрах явц алдагдсан, чухал тоног төхөөрөмж алагдсан. Үүнээс болж Иран нь санхүүгийн хувьд ихээхэн хохирол амссан, төлөвлөгөөт ажил олон сараар хоцрохоор өөр аргагүй болсон хэдий ч тус объект дээрх уран баяжуулах үйл явцад зогсолт, доголдол гараагүй гэсэн байна.

Арваад жилийн өмнө Израйлын тусгай албад уран баяжуулах үйлдвэрийн ажилтнуудын хайнга байдлыг ашиглан тус объектын компьютеруудад тусгайлан вирус суулгаж центрифугуудыг эвдэлж байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18