Иракийн нутаг дээр байлдааны ажиллагаа явуулахаа зогсоохыг шаарджээ

Н.Мижидмаа
2020/07/06

Иракийн ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Ахмед ас-Саххаф нь Турк улсыг Иракийн газар нутаг дээр байлдааны ажиллагаа явуулахаа зогсоохыг шаардаад, шаардлагаа биелүүлэхийн тулд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Арабын орнуудын лигт хандаж авч магадгүй гэж анхааруулжээ.

Турк улс нь Иракийн нутаг дах Курдын ажилчны намын бүлэглэлүүдийн эсрэг “Бүргэдийн савар”, “Барын хумс” нэртэй хоёр том ажиллагаа эхлүүлээд байсан юм. Үүнтэй холбогдуулан Ирак нь Туркийн талд байлдааны ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардсан эсэргүүцлийн нот бичиг хоёр хүргүүлсэн хэдий ч Анкара хариу өгөөгүй.

Турк нь найрсаг харилцаатай гэдэг тусгаар улсын хилийг хууль бусаар зөрчин Засгийн газарт мэдэгдэлгүйгээр иргэдийнх нь эсрэг байлдааны ажиллагаа явуулж байгаа зогсоохын тулд Ирак нь олон улсын байгууллагуудад хандахаас гадна өөрийн нутаг дээрх Туркийн компаниудын эсрэг арга хэмжээ авах боломжтой гэдгийг Ахмед ас-Саххаф сануулжээ. Тэрээр “Иракт Туркийн арилжааны болон хөрөнгө оруулалтын хэдэн арван компани бий, хоёр орны барааны эргэлт жилийн 16 тэрбум долларт хүрсэн” гэжээ. Гэвч Ирак улс нь одоохондоо бий болсон нөхцөл байдлыг найрсаг хөршийн ёсоор хэлэлцээрийн аргаар шийдэхийг хүсэж байна гэжээ.

Туркийн талаас тараасан мэдээллээр 2015 оны долоодугаар сард Курдын ажилчны намтай зэвсэгт мөргөлдөөн хийж эхэлснээс хойш курд босогчдын дайралтын улмаас Туркийн мянга гаруй цэрэг, цагдаагийн албан хаагч, 500 гаруй энгийн иргэд амиа алдсан юм байна. Турк, Сири ба Иракийн нутгийн дайрсан курдуудын нутгийг тусгаар улс болгох зорилго бүхий Курдын ажилчны нам нь Иракийн хойд нутагт олон тооны цэргийн баазтай, Туркийн зэвсэгт хүчин нь тэдний эсрэг агаарын болон хуурай замын байлдааны ажиллагаа явуулан таван жилийн хугацаанд энэ намын 10 мянга гаруй гишүүдийг аюулгүй болгосон аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18