АНУ корона вирусийн эсрэг эмийн бүх нөөцийг худалдан авснаар бусад улсууд юу ч үгүй хоцорчээ

Н.Мижидмаа
2020/07/03

АНУ нь корона вирусийн эсрэг эмчилгээнд батлагдсан өндөр үр дүнтэй гэж тооцогдсон ремдесивир нэртэй эмийн гурван сарын нөөцийн 90 хувийг дангаар худалдан авснаар Европын холбоо болон бусад улсууд тус эмийн гачигдалд орсон тухай “The Guardian” бичсэн байна. Ливерпулийн их сургулийн ажилтан ЭндрюХилтон энэ талаар ярихдаа АНУ нь зургаадугаар сарын сүүлээр ремдесивирын 500 мянган тун захиалсан тул Европт юу ч үлдээгүй гэсэн байна.

АНУ-ын Харшил ба халдварт өвчний үндэсний төвийн эрдэмтэд ремдесивир нь COVID-19 –өөр өвдсөн хүмүүсийн эдгэрэлтийг бодитоор хурдасгадаг гэдгийг нотолсон юм. Эмнэлгийн нөхцөлд эмийн үйлчилгээг туршин шалгахад корона вирусийн халдвар авсан 1063 хүн оролцсон бөгөөд тус эмийг хэрэглэсэн өвчтөнүүд илүү хурдан эдгэрч байжээ.

Ремдесивир нь Эбола тахлыг эмчлэхэд ашиглаж байсан вирусийн эсрэг үйлчилгээтэй эм юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь корона вирусийн эсрэг батлагдсан үйчилгээтэй эмийн бүх нөөцийг АНУ худалдан авсан тухай мэдээллийг авсан, тодруулан шалгах ажил явуулж байгаа гэдгийг тус байгууллагын онц байдлын хөтөлбөр хариуцсан захирал МайклРайан мэдэгджээ. Тэрээр “Бид хэвлэлээр гарсан мэдээлэлтэй танилцсан. Манай байгууллага нь тус  мэдээлэл бодит байдалд нийцэж байгаа эсэхийг шалгахыг хичээж байна. Бид хүмүүсийн амь насыг аварч болох эмчилгээд бүгдэд хүрэлцээтэй гэдэгт итгэлтэй байхыг хүсэж байна” гэжээ.

Тус эмийг үйлдвэрлэдэг “Gilead Sciences” компани корона вирусийн тахлын хүнд хэцүү үе гэдгийг бодолцоод хөгжилтэй улс орнуудад бүгдэд нь адил үнээр зарахаар болсон тухайгаа зарлаж байсан. Тус компанийн мэдэгдэлд “Бид худалдан авах чадвар хамгийн багатай хөгжилтэй улс авах хэмжээнд хүртэл үнийг багасгасан. Энэ үнээр хөгжилтэй гэж тооцогддог бүх улсуудад зарах болно” гэжээ. Ингэснээр хөгжилтэй орнууд ремдесивирийн нэг ампул нь 390 ам.доллар байхаар болсон. COVID-19-ийн халдвар авсан өвчтөнд дунджаар таван хоногийн дотор зургаан ампул тарихад өвчнөөс бүрэн эдгэрч байжээ. Өөрөр хэлбэл нэг өвчтөнд 2340 долларын зардал гаргана.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18