Энэ оны хагас жилийн байдлаар авто ослоор 118 хүн нас барж, 338 хүн гэмтсэн байна

Н.Мижидмаа
2020/07/03

Сүүлийн 3 жилийн байдлаар зам тээврийн ослын улмаас 130 хүүхэд нас баржээ... / 2017 он- 55, 2018 он -45, 2019-49, 2020 оны эхний хагас жилд-26/

Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 440 бүртгэгдсэн ба зам тээврийн ослын улмаас 118 хүн нас барж, 338 хүн гэмтсэн байна.

Хөдөө орон нутагт хүүхэд малаа хариулах болон ахуйн хэрэгцээнд мотоцикл унаж улмаар осолдож амь насаа алдах явдал буурахгүй байна.

Мөн Урин дулааны улирал эхэлж байгаа энэ үед хүүхэд гудамж, талбай, орон сууцны гадна тоглох, нийтийг хамарсан арга хэмжээнд оролцох, амралт, жуулчны газар, гол ус болон бусад газар аялал, зугаалгаар явах нь нэмэгдэж, эцэг эх, асран хамгаалагч нарын зүгээс хүүхдэд тавих хараа хяналт суларч, улмаар хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал буурахгүй байна.
Хүүхэд эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт дутмаг, хайхрамжгүй байдлаас шалтгаалан энэ оны эхний 6 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас-26, гол усанд живж-8, ухсан нүх шуудуунд унаж-5, өндрөөс унаж-9, гадны биетэд цохиулж-1, халуун ус, галд түлэгдэж-5, морьноос унаж-8 хүүхэд тус тус амь насаараа хохирсон байна.
Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас иргэдийг зам тээврийн осол хамгийн ихээр үйлдэгддэг 7, 8 дугаар сард буюу энэ оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд “Яараад яахав дээ” уриатайгаар урьдчилан сэргийлэх аяныг зохион байгуулж эхэллээ.
“Яараад яахав дээ” аян хүүхэд залуусыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, жолооч, зорчигч нарт зөв дадал, хандлага, соёл төлөвшүүлэх зорилготой юм.


Сэрэмж хэзээ ч илүүдэхгүй...


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 10 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 14 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18