МИАТ-ын онгоцны хөдөлгүүр нислэгийн үед гэмтжээ

Н.Мижидмаа
2020/07/02

Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцны хөдөлгүүрт гэмтэл гарсан. МИАТ компанийн Ц.Ууганбаяр даргатай нисэх баг Бээжин хотод техникийн буулт хийж, онгоцоо амжилттай газардуулжээ. Шаардлагатай сэлбэгийг Сөүл хотоос авчирч засвар хийх юм. Зорчигчдыг авчрахаар Улаанбаатар хотоос 14.00 цагт ниссэн МИАТ компанийн онгоц Бээжинд буугаад байна. Энэ онгоцоор жирэмсэн болон асран хамгаалагчтай 73, эрүүл мэндийн шалтгаантай 35, хөгжлийн бэрхшээлтэй 14, өндөр настан, асран хамгаалагчтай 5, бага насны хүүхэдтэй гэр бүл 10, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 27, нийт 164 хүн ирэх юм. Бээжингээс хэдэн цагт хөөрөх нь одоогоор тодорхой бус байна. Мөн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн хоёрдахь онгоц 20.39 цагт Буянт-Ухаад газардах хуваарьтай. Эрүүл мэндийн шалтгаантай 58, хөгжлийн бэрхшээлтэй 61, өндөр настан 11, жирэмсэн 11, БНСУ-ын Цагаачлалын албанд саатуулагдаад байгаа 62, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 53. Нийт 256 хүн ирэх талаар Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 10 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 14 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18