Хонконгийн тухай шинэ хуулийг хүчин төгөлдөр болгожээ

О.Шүрэнцэцэг
2020/07/01

БНХАУ-ын Тэргүүлэгч СиЖинпин Хонконг дах үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хуулийг мөрдөж эхлэх тухай тогтоолд гарын үсэг зурсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна.

Шинэ хуулиар эрх баригчид нь эсэргүүцлийн жагсаалд оролцогчдыг салан тусгаарлах үзэл гаргасан, төрийн эрх мэдлийг үгүйсгэсэн, терроризм, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахаар гадаадын улс орнуудтай хуйвалдсан гэсэн дөрвөн зүйл ангиар шийтгэх боломжтой болох аж. Ингэхдээ терроризм, ба төрийн эрх мэдэлд халдах гэсэн ойлголтуудын хамрах хүрээх өргөсөн байна. Тухайлбал, зарим төрлийн тоног төхөөрөмж ба тээврийн хэрэгсэл рүү халдах, гэмтэл учруулахыг эдгээр хуульд хамруулдаг болно.

Шинэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд БНХАУ нь Хонконгийн нутаг дээр өөрийн тусгай албадын салбарыг байгуулах боломжтой болжээ. Дээрх зүйл ангиар шийтгэгдсэн хүмүүст төрийн алба хашихыг хориглож, терроризмд буруутай нь тогтоогдвол гурван жилээс бүх насаар нь хорих хүртэл ялаар шийтгэж байхаар болсон байна.

Шинэ хуулийг Хонконгийн Британийн эзэмшлээс БНХАУ-ын мэдэлд буцаж орсны ойн өмнө буюу зургаадугаар сарын 30 баталжээ. Хонконг нь 1997 оны долоодугаар сарын 1-нд БНХАУ-ыг бүрэлдэхүүнд буцан орж байсан. Тухайн үед Их Британи ба БНХАУ хоёрын баталсан тунхаг ёсоор Хонконг нь 50 жилийн хугацаанд бие даасан цагдаа, мөнгөний тогтолцоо, хууль, татвар, цагаачлалын бодлоготойгоос гадна олон улсын байгууллагууд дах гишүүнчлэлээ хадгалан үлдэх зэрэг өргөн хүрээтэй автономит эрхтэй байхаар болсон.

Шинэ хууль хэрэгжиж эхлэх тухай мэдээний дараагаар НАТО-мийн Ерөнхий нарийн бичгийн дарга ЙенсСтолтенберг БНХАУ нь ийм хууль баталснаараа Хонконгийн өөртөө засах эрхийг үгүй хийж байна гээд Бээжинг ардчилал, эрх чөлөө, хууль эрх зүйг дээдлэх ёсыг сөрж байна гэж шүүмжилжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18