Энэтхэг царцааны нүүдлийн эсрэг нисдэг тэрэг ашиглана

О.Шүрэнцэцэг
2020/07/01

Энэтхэгийн Засгийн газар царцааны нүүдэлтэй тэмцэхдээ нисдэг тэрэг ашиглахаар болсон тухай “The Indian Express” мэдээлж байна. Тус улсын Уттар-Прадеш муж нь хөрш Пакистанаас орж ирсэн царцааны нүүдэлд дарагдаад байгаа юм. Мужийн эрх баригчид 60 хоногийн турш нисдэг тэргээр шавжийн эсрэг пестицид цацуулахаар гэрээ байгуулсан аж. Нэг нисдэг тэрэг 250 литр пестицид зөөж 50 гектар газар тараан цацах чадвартай байдаг тул ийнхүү хөлсөлж байгаа юм байна. Царцааны их нүүдэл орж ирэхээс өмнө хортон шавжийн эсрэг пестицид цацахдаа бага оврын дронууд ашигладаг байжээ.

Царцааны нүүдэл нь хөрш Пакистанд хэдэн мянган гектар талбайн ургацыг юу ч үгүй устгасан байна. Тус бүс нутагт борооны улирал ердийнхөөс сунжирсантай холбоотойгоор царцаа ийнхүү олон саяар үржин сүрэглэсэн байна. Энэтхэг сүүлийн 30 гаруй жилийн турш ийм өргөн хүрээтэй царцааны нүүдэлд өртөж байгаагүй юм байна.

Царцааны нүүдэл нь Энэтхэгийн хил даван орж ирснээс хойш арваад хоногийн дотор 50 мянган гектар газрын ургацыг устгаж амжжээ. Цаашид яаралтай арга хэмжээ аваагүй тохиолдолд ургац алдаж, олон сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюултай болсон байна.

Судлаачдын тооцсоноор 40 сая царцаа нь 35 мянган хүнд хүрэлцэх хэмжээний ургацыг идэж устгадаг бол дундаж сүрэгт ойролцоогоор 500 сая царцаа нисэж, нэг дор 1 хавтгай дөрвөлжин км талбайг бүрхдэг аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18