Г.Занданшатар: Эдийн засгийн байдал, төлөвөөс дүгнэлт хийхэд бидэнд амарч суух эрх алга

О.Шүрэнцэцэг
2020/06/30

Монгол улсын Их хурлын даргаар улиран сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь та бүхэнд хүргэе. 

    Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

    Тусгаар Монгол Улсын Бүрэн эрхт иргэд ээ,

    Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлыг сонгох 8 дахь удаагийн сонгууль амжилттай өндөрлөж, шинээр сонгогдсон гишүүд маань Монгол төрийн сүлдний өмнө төр, ард түмэндээ андгай тангаргаа өргөлөө. Ийнхүү 8 дахь удаагийн сонгуулиар бүрдсэн байнгын ажиллагаатай парламентын бүрэн эрх албан ёсоор хэрэгжиж эхэлж байна.

    Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон засаглах эрхээ эдэлж, төрийн үйл хэрэгт шууд оролцон, төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаа сонгон байгуулсан тусгаар тогтносон Монгол Улсынхаа ард иргэдэд гүн талархал илэрхийлье.

    Ард түмнийхээ итгэл хүндлэлийг хүлээж, захиас даалгаврыг өвөрлөн, төрөө түших эрхэм хариуцлагатай, өндөр нэр хүндтэй албанд тохоон томилогдсон Улсын Их Хурлын Эрхэм гишүүд Та бүхэнд халуун баяр хүргэе.

    Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагыг тэргүүлэх үүрэг хариуцлагыг надад оноож, сонгосон Монгол Ардын Нам, Монгол Ардын Намын дарга Ухнаагийн Хүрэлсүх, журмын нөхдөдөө чин сэтгэлийн талархал илэрхийлье.

    Эрхэм гишүүд ээ,

    

Монгол Ардын Намын энэхүү үнэмлэхүй ялалт нь Ухнаагийн Хүрэлсүхийн тэргүүлж ажилласан Засгийн газрын эхлүүлсэн шударга ёсны тэмцэл, тогтолцооны шинэчлэл, бүтээн байгуулалтын аяныг цаашид тууштай үргэлжлүүлэх, эхэлсэн ажлаа дуусгах, улсаа хөгжүүлэх, сахилга хариуцлагыг чангатгах, ёс зүйг эрхэмлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ үр дүнд хүргэх, тогтвортой, хариуцлагатай, иргэнээ дээдэлсэн төрийг төвхнүүлэх алсын харааг дэмжсэн ард түмний итгэл, өндөр хариуцлага, үүрэг даалгавар гэж бид ойлгож байна.

    Ард түмнийхээ энэ итгэл, их хүчийг бид Монгол орны хөгжил дэвшил, Монголын ард түмний сайн сайхан маргаашийн төлөөх их давалгаа гэдгийг ухамсарлан ойлгож, түүний эрч хүчийг сааруулах биш, эгнээнд нь нэгдэж, хүчээ нэгтгэж, хошуучлан манлайлж зүтгэх ёстой.

    Энэ бол том зорилго, амаргүй ажил. Гэхдээ Монголын сайн сайхны төлөөх энэ зорилгоос ухрах, иргэдийнхээ итгэлийг хугалах эрх бидэнд байхгүй.

    

. Тиймээс Монгол орноо сэргээн мандуулах, хөгжлийн шинэ эрин үеийг эхлүүлэх том зорилгын төлөө нэгэн биеийн алжаалыг умартан зүтгэх эрхэм үүрэг эрхэм гишүүд Та бидэнд ногдож байна. 

    Эрхэм гишүүд ээ,

    Шинээр байгуулагдсан Улсын Их Хурал нэн яаралтай ажилдаа орж, ард түмэндээ амласан амлалтаа биелүүлж, хүчээ нэгтгэсэн ард түмнийхээ улсаа мандуулах эрмэлзэл тэмүүллийг ажил хэрэг болгох ёстой.

    Иймээс Улсын Их Хурал дараах таван чиглэлээр Ажлын хэсгүүд байгуулж, хугацаа алдалгүй ажилд нь оруулах ёстой гэж үзэж байна.

    1. 

. Эхний ээлжинд 37 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, шинэчлэн найруулах шаардлагатай. Үүнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Шүүхийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай зэрэг олон хууль биднийг хүлээж байна. Заримынх нь эхний хэлэлцүүлгийг хийсэн, төсөл нь бэлэн болсон байгаа. Шууд хэлэлцэж эхлэхэд ямар ч саад байхгүй.    

    2. Эдийн засгаа эрсдэлээс хамгаалах, өсөлтийн суурийг бүрдүүлэх, мөрийн хөтөлбөрт багтсан амлалтаа хэрэгжүүлэх ажилд шуурхайлан орох шаардлагатай байна. 

 байна. Тухайлбал, банк санхүүгийн реформыг үргэлжлүүлэх, зээлийн хүүг бууруулж 1 оронтой тоонд хүргэх, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүг багасгах зэрэг шийдвэрийг Улсын Их Хурал нэн яаралтай гаргахыг ард түмэн хүлээж байгаа.

    3. Эдийн засгаа солонгоруулахын тулд эхний ээлжинд хос морьтой болж, 

 байна. Үүний тулд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг санхүү, зээл, татварын бодлогоор дэмжих, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, экспортын чиг баримжаатай хөгжүүлэх зарчмыг хангасан шийдвэрүүдийг гаргах нь зайлшгүй чухал юм.

    4. Төрөө төвшитгөх, сайн засаглалыг бүрдүүлэх үүргийг бид ард түмнээсээ авсан. Энэ хүрээнд төрийн бүх шатанд сахилга хариуцлагыг бэхжүүлж, ёс зүйг сахиулахад эн тэргүүнд анхаарах хэрэгтэй байна. Иймд 

. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд туссан Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааг нэн яаралтай журамлаж, хуульчлах хэрэгтэй байна. Энэ бүтцүүдээр дамжуулан зөвхөн Улсын Их Хурлын гишүүдийг биш, нийт төрийн албан хаагчдад хариуцлага, ёс зүйг хэвшүүлэх, тэдний үйл ажиллагааг хянан шалгах байнгын ажиллагаатай тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

    5. Иргэдийн нийгмийн хамгааллын чиглэлээр нэгэнт авч хэрэгжүүлж байгаа бодлогыг цаашид тууштай үргэлжлүүлж, Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт багтсан “Элэг бүтэн Монгол”, “Хуримтлалын нэгдсэн сан”, “Тэтгэврийн шинэчлэл”, “Бага өртөгтэй орон сууц”, “Тогтвортой амар амгалан гэр бүл” зэрэг олон хөтөлбөрийг ойрын үед эцэслэн боловсруулж, батлуулах шаардлагатай байна.

     Эдгээр 5 чиглэлээр Улсын Их Хурлаас ажлын хэсгүүд байгуулж, ойрын үед ажилд нь оруулна. 

 байна.

        Тиймээс төрөө түших, түмний итгэлийг биелүүлэх журамт үүрэгтээ эзэн нь байхыг Та бүхнээсээ хүсье.

        Хөх тэнгэрийн дор Монгол эх орон минь мөнх оршиж, төр засаг нь түвшин, түмэн олон нь амгалан байх болтугай.    


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийтийн тээврийн 53 чиглэлд өөрчлөлт орно 2 цагийн өмнө
Улсын начин Э.Батмагнай түрүүллээ 2 цагийн өмнө
Өнөөдөр зах худалдааны төвүүд ажиллахгүй 5 цагийн өмнө
ААН-ээс ам.долларын ханш, үйл ажиллагааны зардал өссөнтэй холбоотой АИ-92 авто бензиний үнийг нэмэх тухай саналыг ирүүлсэн гэв 5 цагийн өмнө
Нийслэлд +25 градус дулаан 6 цагийн өмнө
Монголын Барилгын Үндэсний Ассоциациас Үндсэн хуулийн цэцэд хандлаа 22 цагийн өмнө
Б.Батцэцэг: А.Төмөр сайдтай холбогдоход золгүй явдал болсон гэж хэлсэн 22 цагийн өмнө
Ц.Туваан: Хамтарсан засгийн газрын эхлүүлсэн төслүүд цаашид хэрэгжээд яваасай 22 цагийн өмнө
Р.Эрдэнэбүрэн: Хамтарсан засгийн газар богино хугацаанд их зүйл хийсэн 22 цагийн өмнө
Бүртгэлгүй ломбардууд 4.5 хувиас илүү хүү тооцож иргэдийг хохироож байна 23 цагийн өмнө
Нийслэлд 13 байршилд газрын дуудлага худалдааг цахимаар явуулна 23 цагийн өмнө
Б.Жавхлан: Дараагийн ерөнхий сайдын асуудлыг ярьдаг хүн нь би биш Өчигдөр
МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ Өчигдөр
Д.Бадарсан: Түгжрэл бууруулах зорилготой зургаан төсөл хэрэгжинэ Өчигдөр
Нийслэлийн “Оргил” сургуулийн сургалтын төлбөрийн огцом нэмэгдлийг эсэргүүцэж, албан шаардлага хүргүүллээ Өчигдөр
Титэм судасны нарийслыг Монголд эмчлэх боломжтой боллоо Өчигдөр
10 настай хүүхэд бусдын машиныг унаж зугтжээ Өчигдөр
“Богд уул” сувиллыг эх, нярайн сэргээн засах төв болгоно Өчигдөр
Нийтийн тээврийн орлого 14 тэрбум төгрөгөөр өслөө Өчигдөр
Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ Өчигдөр