Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийн анхааралд

О.Шүрэнцэцэг
2020/06/30

Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас нэрс нь баталгаажиж Сөүл-Улаанбаатар чиглэлийн 7 дугаар сарын эхний хагаст зохион байгуулах тусгай үүргийн нислэгт хамрагдаж нутаг буцах иргэд дараах зүйлсийг анхаарна уу.

Үүнд:

1. Тусгаарлах байранд 21 хоног тусгаарлагдах ба байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 060 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 640000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлсөн байна. Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичнэ.

2. Иргэд нислэгт суухаас өмнө 48 цагийн дотор коронавируст халдварын шинжилгээнд хамрагдаж, хариу нь сөрөг гарсан шинжилгээний хариуг хэвлэж, өөрт авч явах.

3. БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэн сайн дураараа нутаг буцах тохиолдолд харьяа орон нутгийнхаа Гадаадын иргэн харьяатын албанд ажлын 3-15 хоногийн өмнө өөрийн биеэр очиж зөрчил, гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг шалгуулсны дараагаар хилээр гарах журамтай. Хэрвээ ГИХГ-т бүртгүүлж амжаагүй тохиолдолд Инчөн олон улсын нисэх буудалд ажиллах ЭСЯ-ны ажилтанд бүртгэл эхлэх үед хандана уу.

Эх сурвалж: МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МАН: Ардчилсан намтай хамтрахгүй гэх шийдвэрийг олонхийн саналаар гаргалаа 1 цагийн өмнө
МАН: Засгийн газрыг бие даан шинээр бүрдүүлэх эсэх дээр санал хураалт явагдана 3 цагийн өмнө
МАН: АН хамтарсан хэрнээ сөрөг хүчин шиг байгаад байна 6 цагийн өмнө
АТГ: О.Тэмүүлэн өнөөдөр байцаалт өгсөн эсэх талаар хэлэх боломжгүй 10 цагийн өмнө
М.Баярмагнай эмчээр ахлуулсан баг бамбай булчирхайн зангилаа авах дурангийн мэс заслыг амжилттай нэвтрүүллээ 12 цагийн өмнө
Ч.Номин: Энэ жил 200 орчим тэрбум төгрөгийн зээл олголтын 50 орчим хувь нь амралтын газар, жуулчны бааз руу чиглэнэ 13 цагийн өмнө
Ж.Амарсанаа: Манай бэр, хүү, ач нарын зургийг хүртэл гаргаад яриа өрнүүлээд байгаад би үнэхээр харамсаж байна 13 цагийн өмнө
Эмийн үйлдвэрийн газар 443 сая 520 мянган төгрөгөөс эхэлж 9.3 тэрбум төгрөгөөр зарагджээ 13 цагийн өмнө
Хүний эрхийн Үндэсний Комисс БНСУ-ын хилийн гомдол, мэдээллийг хүлээн авч байна 14 цагийн өмнө
​“Сайт_дээр_таны_зураг_байна” гэх утга бүхий хортой холбоос дээр бүү дараарай 15 цагийн өмнө
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах 2025 оны гэрээ байгуулсан байгууллагуудын жагсаалт гарчээ 15 цагийн өмнө
​Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан түймэрт 1650 га талбай өртжээ 15 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардчилсан нам засагт байлгаад өгөөч гэж хэзээ ч гуйхгүй 15 цагийн өмнө
Т.Доржханд: ХҮН нам Засгийн газарт байх эсэхээс үл хамаараад хамтарсан засгийн газар цаашаа явах ёстой 15 цагийн өмнө
Ч.Лодойсамбуу: Засгийн газрыг авч үлдэхийн тулд хоёр триллион төгрөг зарцуулна гэсэн асуудал яригдаж байна 15 цагийн өмнө
М.Нарантуяа: Хүмүүс их зальтай болсон. Өөрийнх нь эрх ашиг хөндөгдөхөөр тэмцэгчийн дүрд хувирдаг 15 цагийн өмнө
Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо 16 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно 16 цагийн өмнө
Ч.Ундрам: Хамтарсан намууд нэгдмэл байж чадахгүй байна 16 цагийн өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 2682 боллоо 16 цагийн өмнө