МЭДЭГДЭЛ

О.Шүрэнцэцэг
2020/06/29

Манай Вестерн Холд ХХК “ШИНЭ ХОВД” хөтөлбөрийн хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, Монгол Улсын Засгийн газрын бодлогын дэмжлэгтэйгээр баруун бүсэд цементийн үнийгхямдруулах Ховд эко цементийн үйлдвэрийн томоохон бүтээн байгуулалтын ажлыг Ховд аймгийн Буянт суманд гардан хэрэгжүүлж байгаа билээ.

Гэтэл сүүлийн өдрүүдэд 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үйл явц, үр дүнтэй холбогдуулан Ховд аймагт Монгол Ардын Намаас нэр дэвшин өрсөлдсөн Ц.Цогзолмаа нарын нэр бүхий зарим хүмүүс цементийн үйлдвэр болон тэдгээрт ажиллагсдын нэр хүндэд бүдүүлгээр халдаж буйд гүнээ харамсаж байна.

Тухайлбал Ховд эко цементийн үйлдвэрийн ажилчдыг сонгуулийн үеийн “царцаанууд” хэмээн илтэд доромжлон харлуулж, тухайлсан нэр дэвшигчид үзэл бодлоо худалдан хэдэн зуугаараа саналаа өгсөн мэтээр хилсдүүлэн гүтгэсэн ташаа мэдээлэл сошиал орчинд зохион байгуулалттайгаар тараах боллоо.

 Ховд эко цемент үйлдвэрийн бүтээн байгуулалтад өнөөдрийг хүртэл нэр бүхий 5 компани, 3 бригадын нийт 430 ажилтан ажиллаж байгаагаас 289 нь орон нутгийн, үлдсэн нь Улаанбаатар хот болон бусад аймгийн харьяат хүмүүс байна. Эдгээрээс орон нутгийн ажилчид болох 289 хүн Ховд аймгийн харьяат учраас Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох эрхээ хэний ч хараат бусаар чөлөөтэй эдлэж тус тусын харьяалах хэсийн хороондочиж саналаа өгч сонгуульд оролцсон болно. Харин үлдсэн 141 ажилтан харьяалалгүй учир сонгуульд оролцож саналаа өгөөгүй болохыг хариуцлагатай мэдэгдэж байна.

Ховд аймаг төдийгүй баруун бүсийн ард иргэдэд нэн чухал томоохон бүтээн байгуулалтыг улс төрийн ашиг хонжоо хайсан хувийн ашиг сонирхол, атгаг хүслийнхээ бай болгон манай үйлдвэр, тэнд ажиллагсдын нэр төрийг гутаан доромжлохыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж байна.

Мөрөөрөө ажил хөдөлмөр эрхэлж, хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж буй эгэл жирийн ажилчид, хувийн хэвшлийн нэр хүндэд бүдүүлгээр халдан сонгуулийн “царцааны үүр нүүдэл” хэмээн гүтгэн доромжилж буй эл асуудлыг СЕХ, цагдаа, тагнуул, АТГ зэрэг холбогдох байгууллагаар шалгуулж үнэн мөнийг тогтоолгохоо үүгээр мэдэгдье.

ВЕСТЕРН ХОЛД ХХК


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 8 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 10 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 11 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 12 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 13 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 14 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22