Нэр дэвшигчид хяналтын тооллогын дүн мэдээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан

О.Шүрэнцэцэг
2020/06/29

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: Сонгуулийн санал хураалтын үр дүнтэй холбоотой зарим нам, эвсэл, нэр дэвшигчдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид болон СЕХ-д хандаж гаргасан гомдол, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн үүрэг даалгаврын дагуу гомдолд дурдагдсан хэд хэдэн тойрогт хяналтын тооллогыг нэмж явуулахаар болсон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу нэр дэвшигчдийг байлцуулж байгаад зарим тойрогт хяналтын тооллого хийсэн. Энэ сарын 27-ноос 28-ны хооронд нийслэлийн зургаан тойрог Архангай аймгийн 1 дүгээр тойрог, Дорнод аймгийн 7 дугаар тойрог, Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрог, Өмнөговь аймгийн 11 дүгээр тойрог, Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт нийтдээ 164 хэсэгт хяналтын тооллого хийлээ. Нийтдээ 71.3 сая төгрөгийн зарлага гарсан. Хяналтын тооллогыг цагдаа тагнуулын албан хаагчдын хяналтан доор хийсэн. Нийт 164 хэсэгт хийсэн хяналтын тооллогоор саналын тоо зөрсөн зөрчил гараагүй. Хяналтын тооллого хийх явцад ажиглалт хийсэн нам эвслийн нэр дэвшигчид хяналтын тооллогын дүн мэдээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сар шинийн сорилго барилдаан үргэлжилж байна 3 цагийн өмнө
​Х.Чойбалсангийн мэндэлсний 131 жилий​н ой тохиож байна 5 цагийн өмнө
Улаанбурхан өвчний нас баралтын тоо 13 болжээ 6 цагийн өмнө
Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хариуцлагыг чангатгах үүрэг өглөө 6 цагийн өмнө
Диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг залилуулжээ 7 цагийн өмнө
Л.Энхрийлэн Парисын их дуулгад дэд байр эзэллээ 10 цагийн өмнө
Танилц: Дэлхийн хамгийн өндөр тэмээ 3.06 метр 10 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна 11 цагийн өмнө
Цогтцэций суманд газар хөдөлжээ 22 цагийн өмнө
Өсвөрийн тамирчид хөлбөмбөгийн цомын тэмцээнд амжилттай оролцлоо Өчигдөр
Мод, модон материалын тээвэрлэлт, гарал үүслийн мэдээллийг цахимаар олгоно Өчигдөр
И-Март 00:00 цаг хүртэл ажиллана Өчигдөр
Гэр хорооллын 800 өрхийг цэвэр эрчим хүчээр хангана Өчигдөр
Хяналт шалгалтаар 4617 зөрчил илрүүлжээ Өчигдөр
Өнөөдөр -12 градус хүйтэн Өчигдөр
Үндэсний үйлдвэрүүд ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/02/06
Ардын жүжигчин Э.Амартүвшин Ерөнхий сайдын нэрэмжит шагнал хүртлээ 2026/02/06
Ирээдүйн эрүүл иргэнийг өнөөдрөөс бэлтгэж байна 2026/02/06
СХД-ийн Бумбатын рашаан, булгийн усыг хуримтлуулах 16.9 мянган м³ багтаамжтай хөв цөөрөм байгуулна. 2026/02/06
Нуур, гол мөрний мөсний даац бэхжээгүй байна 2026/02/06