Өмнөд Солонгосыг “G7”-д урихыг эсэргүүцэв

О.Шүрэнцэцэг
2020/06/29

Японы эрх баригчид нь Өмнөд Солонгос нь “Их долоо”-ийн бүлгийн гишүүн орнуудтай зарим асуудал дээр санал зөрөлдөөнтэй байгаа тул энэ бүлгийн уулзалтад оролцохыг эсэргүүцэж байгаа юм байна. 

Японы Засгийн газар дах “Kyodo” агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр Дональд Трамп “G7” гэсэн хувилбар хуучирсан тул уулзалт дээр Өмнөд Солонгос гэх мэт өөр хэд хэдэн улсын нэмж оролцуулах тухай ярьсан даруйд Токио нь эсэргүүцэж байгаа гэдгээ Вашингтонд дуулгасан аж. Японы тал нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Чжэ Инийг “Хятадын талыг баримтлагч” гэж тодорхойлоод Хойд Солонгосын талаар “Их долоо”-ийн гишүүн орнуудаас өөр байр суурьтай тул оролцуулах ёсгүй гэж үзсэн байна.

Гэхдээ Трампын хэлсэн үг нь хувийн байр сууриа илэрхийлсэн төдий байгаад бодит байдал дээр “Их долоо”-д нэмж улс урихгүй байх магадлал өндөр байгаа тул Япон нь энэ талаарх байр сууриа албан ёсоор илэрхийлээгүй юм байна. Түүнчлэн Япон нь энэ бүлэгт Ази тивээс багтдаг цор ганц улс гэсэн статусаа алдахыг хүсэхгүй байгаа аж.

Дональд Трамп нь “G7”-ийн уулзалтыг зургаадугаар сараас хойшлуулж есдүгээр сард болгохтой зэрэгцээд нэмж ОХУ, Өмнөд Солонгос, Австрали, Энэтхэгийг урьж оролцуулахаар төлөвлөж байгаагаа олон нийтэд дуулгасан. Үүний дараа Канад, Их Британи хоёр ОХУ-ын оролцуулахыг эсэргүүцсэн бол Өмнөд Солонгос, Австрали хоёр Трампын урилгыг хүлээн авч байгаагаа мэдэгдсэн. Харин ОХУ нь Трампын саналыг “зөв чиглэлд явж байна” гэсэн ч БНХАУ-ыг уриагүй цагт энэ бүлэг нь бүрэн дүүрэн болох боломжгүй гэсэн тайлбар хийсэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18