Европын орнуудыг Хятадаас гаалийн үзлэгийн төхөөрөмж авахгүй байхыг уриалжээ

О.Шүрэнцэцэг
2020/06/29

АНУ-ын эрх баригчид Европын орнуудын удирдлагуудад хандан Хятад үйлдвэрлэсэн гаалийн үзлийн тусгай төхөөрөмж худалдан авахаас татгалзуулахаар ятгаж байгаа тухай “Wall Street Journal” мэдээлсэн байна.

Тодруулбал, техникийн тусгай үзлэгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг Хятадын “Nuctech Co” компанийн тоног төхөөрөмж худалдан авч Европын орнуудын гааль дээр байршуулах нь Өрнөдийн орнуудын аюулгүй байдал ба бизнест аюул учруулна гэж АНУ-ын удирдлага үзэж байгаа юм байна.

Хятадын “Nuctech” компани нь нисэх, төмөр зам ба усан онгоцны буудлууд, хилийн шалган нэвтрүүлэх цэгүүд дээр байршуулсан ачаа бараанд үзлэг хийх тусгай тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. АНУ-ын албаны хүмүүс нь Хятадын компанийн төхөөрөмж нь бизнесийн болон хувийн мэдээллийг Хятадын эрх баригчдад нууцаар дамжуулдаг байж болзошгүй гэж сэжиглэж байгаа аж. Түүнчлэн ачаа тээвэр ба зорчигч тээврийн буудлуудыг ийм төхөөрөмжөөр тоноглосон тохиолдолд НАТО-ийн гишүүн орнуудын хооронд цэргийн ачаа тээврийн аюулгүй байдал алдагдаж болзошгүй гэж болгоомжилж байгаа юм байна.

“Nuctech” компани нь Европын арав гаруй улсын гааль дээр тоног төхөөрөмжөө байршуулахаар тендерт өрсөлдөж байгаа аж. Хамгийн сүүлд гэхэд Финланд улс нь Америкийн дипломатчидын ятгалга, анхааруулгыг үл тоон Оростой залгаа хил дээрээ тус компанийн ачааны сканерыг байршуулжээ.

Америкийн эрх баригчдын анхааруулгад хятадын “Nuctech” компани нь зах зээлийн үнээс хямдаар тоног төхөөрөмжөө санал болгож байгаа тул АНУ ба Их Британийн өрсөлдөгчдөө ядах зүйлгүй шахаж байгаа юм байна.

Харин “Nuctech” компани нь АНУ-ын зүгээс өөрийнх нь эсрэг хориг хүчин чармайлт гаргаж байгааг мэдэхгүй гээд төрөөс дэмжлэг авалгүй үйл ажиллагаа явуулдаг хувийн компани “Манай төхөөрөмжүүдийн авч байгаа бүх өгөгдөл нь биднийх ч биш, Европын холбооны гишүүн орнуудын төрийнх ч биш, ялангуяа Хятадын Засгийн газрынх биш бөгөөд зөвхөн манай үйлчлүүлэгчдийн өмч” гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18