Туркийн цөмийн цахилгаан станцын эрчим хүчний хоёр дах блокийг угсрах ажлыг эхлүүлжээ

О.Шүрэнцэцэг
2020/06/29

Туркийн анхны цөмийн цахилгаан станц “Аккую”-ийн эрчим хүчний хоёр дах блокийг угсрах ажлыг эхлүүлж байгаа тухай ОХУ-ын “Росатом”  компани мэдэгдсэн байна. Энэ цөмийн цахилгаан станцын эхний блокийг босгох ажил 2018 онд эхэлж байсан.

Цөмийн станцыг барих ажлыг хариуцаж байгаа “Аккую Нуклеар” компанийн тэргүүн А.Зотеева барилгын ажлын талаар ярихдаа “Хоёр дах блокийг суурийн хавтан ба реакторын хэсэг, машины танхимын бетондох ажил нь дусаж байна. Харин нэгдүгээр блокийн суурийг бетондоод, хайлмалын урхийг байрлуулж, хамгаалалтын дотоод бүрхүүлийг угсарч эхэлсэн. Энэ жилдээ гадна ханыг 26 гэсэн тэмдэгт хүртэл өрж дуусгах төлөвлөгөөтэй байна. Цаашдаа эргэлтийн гол хоолойг гагнаж эхэлнэ. Үүнтэй нэгэн зэрэг барилга угсралтын бааз, түлшний агуулах гээд асар олон тооны туслах объектууд дээр барилгын ажил явагдаж байна. Гурав дах блокийн талбай дээр өрөмдлөг ба тэсэлгээний ажлыг эхлүүлсэн” гэжээ.

“Аккую” цөмийн цахилгаан станц нь тус бүр нь 1200 МВт хүчин чадал бүхий эрчим хүчний дөрвөн блоктой байх юм. Нийт 20 тэрбум долларын өртөгтэй энэ төслийг ОХУ нь  “build-own-operate - " буюу барь-эзэмш-ашигла" гэсэн зарчмаар 20 тэрбум гаруй доллароор барьж байгаа юм. Өөрөөр хэлбэл барьж дууссаны дараагаар оросын компани эзэмшиж, тэнд үйлдвэрлэсэн эрчим хүчийг Туркийн талд зарна. Цахилгаан станц дээр Орост тусгайлан бэлдсэн туркийн мэргэжилтнүүд ажиллах юм. Эрчим хүчний эхний блокийг Турк улс байгуулагдсаны 100 жилийн ойгоор буюу 2023 оны аравдугаар сард ашиглалтад өгөх төлөвлөгөөтэй байгаа аж. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18