Америкийн хоригийн арга хэмжээнд Европын холбоо удахгүй хариу барина

О.Шүрэнцэцэг
2020/06/27

“Умардын урсгал-2” хий дамжуулах хоолойг ашиглалтад оруулахын эсрэг АНУ-аас авсан хориг арга хэмжээний хариуг Европ холбоо удахгүй барихаар болсон байна. Европын холбооны парламентын гишүүн Эмманюэль Морелийн гаргасан асуулгын хариуд Европын холбооны гадаад бодлого ба аюулгүй байдал хариуцсан дээд төлөөлөгч Жозеп Боррель бичгээр хариу өгөхдөө энэ тухай дурдсан ч яг ямар төрлийн хариу барих талаар дурдаагүй байна. Европын холбооны хуулиар зөвшөөрөгдсөн ажиллагааны эсрэг хориг арга хэмжээ авч байгаа нь олон улсын хуулийг зөрчсөн хүлээн зөвшөөрч үл болох үйлдэл гэж тодорхойлжээ. Хариу болгож авах арга хэмжээ нь гуравдагч улсуудын зүгээс газар хил хязгаарынхаа хүрээнээс давж гарсан хориг арга хэмжээг Европын холбооны эсрэг авсан тохиолдолд гарах сөрөг үр дагаврыг нь аль болох багасгахад чиглэсэн байх аж. Энэ хариуны талаар одоохондоо дэлгэрэнгүй ярих болоогүй байгаа юм байна.

 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нь 2019 оны сүүлээр Оросын шатдаг хийг Германд хүргэхээр Балтын тэнгисийн ёроолоор тавигдаж байгаа хоолой барихад оролцож байгаа компаниудын эсрэг хориг арга хэмжээ авсан. Трамп нь Германыг Оросоос шатдаг хий худалдан авч олон тэрбум доллароор тэтгэж байдаг атлаа Оросоос хамгаалахыг АНУ-аас шаардаж байна гэж шүүмжилсэн. Үүнээс гадна саяхан Америкийн Сенат нь “Умардын урсгал-2”-ыг бүрэн зогсооход чиглэсэн бүр ч хатуу арга хэмжээ авахаар болсон тухайгаа зарласан юм.

 “Умардын урсгал-2” хий дамжуулах хоолой нь ОХУ-ын төрийн өмчийн “Газпром” компанийн өмч хэдий ч тус компани энэ нүсэр төслийг ганцаараа санхүүжүүлээгүй. Хоолой барих зардлын хагасыг нь Европын холбооны таван компани санхүүжүүлж байгаа юм. Ингэснээр хориг арга хэмжээний дагуу Германы “Uniper”,  “Wintershall”, Британи ба Нидерландын хамтарсан “Shell”, Австрийн “OMV”, Францын “Engie” компаниудыг цаашид “Умардын урсгал-2” төслийг хэрэгжүүлэхэд үргэлжлүүлэн оролцсон тохиолдолд АНУ дах бүх дансыг битүүмжилж, эдгээр компаниудыг АНУ-ын оролцоотой бүх төсөлд оролцохыг хориглох, компанийн удирдлагын гишүүд ба тэдний гэр бүлийн АНУ-д хөл тавихыг хориглохоор болоод байгаа аж. Энэ таваас гадна “Умардын урсгал-2” шалгаж, сертификат олгодог, шаардлагатай тоног төхөөрөмж хийдэг үйлдвэрүүд гээд олон арван компаниудын эсрэг хориг арга хэмжээ авахаар болоод байгаа юм.

 АНУ нь хориг арга хэмжээ авах болсноо Европыг Оросын эрчим хүчний эх үүсвэрүүдээс хамааралгүй, бие даасан болгохтой зэрэгцээд Оросыг шатдаг хийн наймаанаас нэмж олон тэрбум доллар олох боломжгүй болгосноор зэвсэглэж, Европын аюулгүй байдалд заналхийлэх чадваргүй болгох хэрэгтэй гэж тайлбарладаг. Гэвч бодит байдал дээр Европыг бодитоор Оросын шатдаг хий төдийгүй өөр аль нэг улсаас хамааралгүй бие даасан болгох болгох талаар юу ч хийхгүй, зүгээр л Оросоос авдаг хийг нь багасгах замаар өөрсдөө шингэрүүлсэн шатдаг хийгээ илүү хэмжээгээр зарж ашиг олохыг чармайж байна гэж шүүмжилж байгаа юм.

 Европын холбоо хориг арга хэмжээг нь эсэргүүцэн хариу арга хэмжээ авах гэж байгаатай холбогдуулан АНУ-ын Конгрессоос тус хоригийн зарим заалтыг зөөллөх саналыг оруулсан тухай мэдээ ирж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18