Глазго хотод алан хядагч дайралт хийж гурван хүний аминд хүрчээ

О.Шүрэнцэцэг
2020/06/27

Их Британийн дөрөв дэх том хот Глазго дах “Park Inn” зочид буудлын орчим үл мэдэгдэх этгээд хутга барьж энгийн иргэд рүү дайрсны улмаас олон хүн шархадсан тухай мэдээ ирж байна. Халдлагын улмаас гурван хүн алагдаж, олон хүн шархадсан байна. Баасан гарагийн үдээс хойш цагдаа нар нэр гарсан зочид буудлын орчим хэд хэдэн гудамжийг хааж тусгай ажиллагаа явуулжээ.

 Британийн сайтуудын мэдээлж байгаагаар цагдаа нар Глазго дах нэг байшинг дайрч эзлэх тусгай ажиллагаа явуулсан бөгөөд үр дүнд нь аллага үйлдсэн этгээдийг аюулгүй болгосон ч цагдаагийн нэг ажилтан амиа алдсан гэж байна.

 Британийн Ерөнхий сайд Борис Жонсон энэ хэрэг явдалтай холбоотойгоор Twitter –ээр дамжуулан мэдэгдэл хийж “Глазгод болсон аймшигтай үйл явдалд ихэд гашуудаж байна. Миний бодол санаа хохирогсод ба тэдний ар гэрийнхэнтэй хамт” гэжээ. Мөн тэрээр энэ хэргийн үеэр шуурхай хариу арга хэмжээ авсан аврах албадад талархал илэрхийлжээ.

 Энэ дайралтыг хаанахын харьяалалтай хэн гээч хүн ямар шалтгааны улмаас үйлдэх болсныг хууль сахиулах албад тогтоохоор ажиллаж байгаа аж.

 Өнгөрсөн долоо хоногт Английн Зүүн Өмнөд хэсэг дэр Рединг хотод гурван хүн хутгуулан нас барсан хэрэг гарсан. Энэ хэргийг цагдаа алан хядах ажиллагаа гэж тодорхойлон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18