Саакашвили: “...Путины миний гуянд хумсаа зоосон”

О.Шүрэнцэцэг
2020/06/27

Гүржийн экс Ерөнхийлөгч Михаил Саакашвили Украйны “Гордон” сайтад ярилцлага өгөхдөө 2006 онд Минск хотноо болсон ТУХН орнуудын чуулга уулзалтын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, хэлэлцээ хийсэн тухайгаа дурсан ярьжээ.

 Саакашвили “ТУХН-ийн чуулга уулзалтын үеэр Путин намайг тусдаа харанхуй өрөө рүү дагуулж ороод хумсаа гуянд зоож байгаад нүүр тулж ярихдаа дайнаар заналхийлсэн. Тэр яриа хошигнол байгаагүй гэдгийг бид хожим харсан. Путин тэгэхэд өмнөхөөсөө өөр байсан. Эхний удаад уулзахад (энэ хоёр 2004 онд Москвад уулзсан) хавьгүй илүү үр дүн гарна гэж найдаж байсан. Тэр уулзалт бараг таван цаг үргэлжилсэн гэвэл хэтрүүлэг болохгүй дээ. Тэгэхэд би том ба жижиг улсын хооронд ямар ч хэлэлцээ гэж болохгүй юм байна, хоёр улстөрчийн яриа биш харин Путин намайг урвуулах гээд миний зан ааш, сул талуудыг судалж, надад оноо өгч байна гэдгийг ойлгосон ” гэж ярьсан байна.

 Саакашвили нь 2004-2013 онуудад Гүржийн Ерөнхийлөгч байсан. Хоёр дах удаагийн хугацаа нь дууссаны дараа услаа орхин гарсан бөгөөд одоо Украйнд амьдардаг, энэ улсын иргэншилтэй болсон. Харин Гүржид түүний эсрэг олон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. 2015-2016 онуудад Саакашвили нь Одесса мужийн захиргааг удирдаж байгаад Ерөнхийлөгч Порошенкотой муудалцан Украйнаас хөөгдөж, иргэншлээ хураалгасан ч Зеленксийг Ерөнхийлөгч болоход иргэншлээ ахин сэргээсэн төдийгүй Өөрчлөлтийн гүйцэтгэх хорооны тэргүүлэгч, Украйны өөрчлөлтийн үндэсний зөвлөлийн гишүүн гэдэг албанд томилогдсон.

 Саакашвилийг Ерөнхийлөгч байсан 2008 онд Гүрж ба Оросын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарсан. Наймдугаар сарын 8-12 –ны өдрүүдэд Оросын цэргүүд Өмнөд Осетийн сайн дурын хүчний хамтаар албан ёсоор бол Гүржийн нэг хэсэг гэж тооцогддог байсан Өмнөд Осет нутгаас Гүржийн цэргийг шахан гаргахтай зэрэгцээд, маргаантай бүс нутаг дах зарим нутгийн түр хугацаанд эзэлсэн. Хожим нь ОХУ нь энэ мөргөлдөөний үеэр Гүржийн цэргүүдээс чөлөөлсөн Өмнөд Осети ба Абхаз гэсэн мужуудыг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрсөн юм.

 Гүржийн сайтын мэдээгээр энэ мөргөлдөөний үеэр тус улсын 408 иргэн, түүний дотор 170 цэргийн албан хаагч, Дотоод яамны 14 ажилтан, 224 энгийн иргэн алагдаж, 2232 хүн шархадсан байна. ОХУ-ын Мөрдөн байцаах хороо нь Оросын 67 цэргийн албан хаагч амиа алдаж, 270 нь шархадсан гэж мэдэгдэж байсан. Мөн энэ мөргөлдөөний үеэр Өмнөд Осетийн 162 энгийн иргэн алагджээ.

 Ерөнхийлөгч Путин 2020 оны гуравдугаар сард ТАСС агентлагт ярилцлага өгөх үеэр Гүржийн Ерөнхийлөгчтэй хийсэн хэлэлцээний талаар ярихдаа “Би Саакашвилид Өмнөд Осет ба Абхазын асуудлыг хүчээр шийдэх гэж оролдох хэрэггүй хэрэггүй шүү гэж хэлсэн. Гэтэл оролдож үзээд хариугаа авсан” гэж ярьсан байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18