Сонгуулийн үеэр 596 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа

Н.Мижидмаа
2020/06/25

Онцгой байдлын байгууллагаас УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, албаны бэлэн байдлыг хангах, сонгуулийг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, гол ус гаталж сонгуульд оролцох үед иргэд, сонгогчдын аюулгүй байдлыг ханган шаардлагатай автомашин, техник хэрэгслийг дайчлан ажиллалаа.

Гол, мөрний усны түвшин их байгаа нийт зургаан аймгийн найман сумын нутагт есөн гол мөрний гармаар гарч сонгуульд оролцох нийт 596 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан юм.

Тухайлбал, 

  • Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн нутагт “Жарантай” голын гүүр эвдэрсэн тул тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид ажиллаж, 50 иргэнийг,
  • Булган аймгийн Тэшиг сумын Далан багийн нутагт “Энтий” гэдэг газарт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид ажиллаж “Эг” голын гармаар 130 иргэнийг,
  • Мөн сумын Эрэн багийн нутаг “Давааны-Ар” гэдэг газар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид ажиллаж “Жаргалант” голоор 52 иргэнийг, “Эг” голоор 59 иргэнийг; Сэлэнгэ аймгийн Сүхбаатар  сумын Сэлэнгэ мөрнөөр 50 иргэнийг
  • Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутаг “Тэрэлжийн их гарам” гэдэг газарт тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, “Туул” голоор 4 автомашин, 81 иргэний аюулгүй байдлыг ханган гол усаар гаргаж сонгуульд оролцууллаа.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18