УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын сонгуулийн гуравдугаар тойрог Баянхонгор аймагт саналаа өглөө

Н.Мижидмаа
2020/06/24

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ-ын сонгуулийн 3 дугаар тойргийн 11 дүгээр хэсгийн санал авах байранд очиж, санал өглөө.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, “Дэлхий нийтээр цар тахлын аюулаас сэргийлэх онцгой дэглэм тогтоод байгаа энэ үед төрийн эрх барих дээд байгууллагыг сонгох сонгууль холбогдох дэг журмын дагуу амжилттай зохион байгуулагдаж байна. Энэхүү сонгууль төрт ёсны бодлого, үндсэн хуульд заасан хүний суурь эрх буюу сонгох сонгогдох эрхийг хүндэтгэсэн, хууль журмаа чанд баримталсан зарчим, хууль ёсыг удирдлага болгон зохион байгуулагдах учиртай. Тиймээс сонгогчид үндсэн хуулиар олгогдсон суурь эрхээ хараат бусаар хэрэгжүүлэх нь туйлаас чухал. Монгол Улсын ирээдүйн төлөө, сайн сайхны төлөөх таны сонголт мэргэн байх болтугай” гэсэн юм. Мөн тэрээр, улс төрийн нам эвслүүд, нийт нэр дэвшигчиддээ үндсэн хуулиар олгогдсон хүний суурь эрх сонгох сонгогдох эрхийг хүндэтгэж, сонгуулийн хууль журмыг зөрчин сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө болон эд зүйл тараах, бусад хуулиар тогтоосон дэг журмыг зөрчих аливаа үйлдэл гаргахгүйгээр шударгаар өрсөлдөхийг уриаллаа. Иргэд сонгогчдоо хууль бус үйл ажиллагаатай тэмцэж, нийтээрээ зөв шударга сонгуулийн төлөө нэгдэн хуулиа чанд сахин биелүүлж сонгуульдаа идэвхтэй оролцохыг мөн сануулав.
Баянхонгор аймгийн хэмжээнд сонгуулийн 105 хэсгийн хороо ажиллаж байна. УИХ-ын сонгуулийн 3 дугаар тойрог буюу Баянхонгор аймгийн хэмжээнд 58103 сонгогч санал өгөхөөр сонгогчдын нэрсийн жагсаалтанд бүртгэгджээ.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18