Найм дахь удаагийн УИХ-ын сонгууль болж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос санал хураалтын ирцийн мэдээллийг 12:30, 17:30, 22:30 цагт нийтэд мэдээлэх юм.
Улсын хэмжээнд 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар сонгогчдын нэрийн жагсаалтад 2 сая 624 иргэн байна. Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20.7-д заасны дагуу “Түр хасав” тэмдэглээтэй 130,747 сонгогч бүртгэгдээд байгаа юм. Иргэн та сонгуульдаа идэвхитэй оролцоорой.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна