УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн сонгуульд 13 нам, 4 эвсэл, 121 бие даан нэр дэвшигч нийт 606 нэр дэвшигч өрсөлдөж байна.
УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй зургаан нэр дэвшигчийг гэм, буруутайн шүүх хурлаас нь өмнө хорих 461 дүгээр ангид хориод байна.
Тодруулбал, Ардчилсан намаас Хөвсгөл аймагт нэр дэвшигч Д.Ганболд, Дархан-Уул аймагт нэр дэвшигч Б.Бямбасайхан, Сэлэнгэ аймагт нэр дэвшигч С.Баяр болон МАН-аас Сэлэнгэ аймагт нэр дэвшигч Ж.Эрдэнэбат, Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр, Сахигтун-19 Үндсэн хуулийн эвслээс Сонгино хайрхан дүүрэгт нэр дэвшигч Х.Бат-Ялалт нарыг цагдан хориод байгаа юм. Тэд шоронгоос сонгуульд өрсөлдөх юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна