Аадар борооны улмаас 13 настай хүүхэд, 23 настай эрэгтэй хүн амиа алджээ

О.Шүрэнцэцэг
2020/06/22

Өчигдөр орсон аадар борооны улмаас үер болж 13 настай хүүхэд, 23 настай эрэгтэй хүн амиа алджээ. 

Тодруулбал, Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Жаргалантын булаг” гэдэг газар өчигдөр буюу зургаадугаар сарын 21-ний 13:20 цагаас эхлэн усархаг аадар бороо орсны улмаас нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны харьяат 13 настай, эрэгтэй У үерийн усанд осолдож нас баржээ.

Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 7 хүүхэд, 17 том хүнийг үерийн уснаас эсэн мэнд аварчээ

Мөн тус сумын Хайрхан багийн “Тэрвий” гэдэг газар Дундговь аймгийн харьяат 23 настай иргэн, эрэгтэй С үерийн усанд осолдож нас барсан тухай дуудлагыг мөн өдрийн 18:00 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 7 хүүхэд, 17 том хүнийг үерийн уснаас эсэн мэнд аварч, 4 орон сууцны барилгын зоорийн давхарын усыг соруулж,  57 автомашин уснаас татан гаргажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 6 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 8 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 9 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 11 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 11 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 13 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22