БНСУ шинэ коронавирусний эмчилгээ, вакцинаа энэ сард сармагчнууд дээр туршина гэж тус улсын Шинжлэх ухааны яам мэдээллээ.
Шинжлэх ухааны яам хэд хэдэн судалгааны хүрээлэн, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани, их сургуулийг сонгож, “COVID-19”-ийн эмчилгээ, вакцин гарган авахад дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд энэ сард хоёр эмчилгээний арга зүй, нэг вакциныг сармагчнууд дээр турших ажээ.
“COVID-19”-ийн эмчилгээ, вакцины эмнэлзүйн туршилтыг явуулахаас өмнө амьтад дээр туршихыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өмнө нь зөвлөсөн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна