Л.Мөнхтүшиг: Европын улсуудаас иргэдээ татан авах боломжтой бүрдсэн

Н.Мижидмаа
2020/06/18

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Өчигдөр Хойд Америкт байгаа иргэдээ татан авах нислэгийг Сөүл хотоос хийж 258 иргэнээ авчирлаа. Өнөөдөр мөн Сөүл чиглэлийн нислэгээр 266 иргэн ирэх бол маргааш Франкфурт, 20-нд өдөр Зүүн Өмнөд Азид байгаа Монгол иргэдийн татан авах онгоц Сөүл чиглэлд, АНУ-ын Сиэтл хот руу хийх нислэг зургадугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод газардана. Албан ёсны шийдвэр гараагүй ч өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлсэн хугацаа долдугаар сарын дунд хүртэл сунгах чигтэй байгаатай холбогдуулан долдугаар сарын эхний хагаст таван удаагийн тусгай нислэг хийх хуваарийг батлууллаа" гэсэн юм. 

Тодруулбал,

  • 7 сарын 2-ны өдөр Сөүл (БНСУ-д байгаа иргэдийг татан авна)
  • 7 сарын 4-ний өдөр Япон 
  • 7 сарын 7-ны өдөр Сөүл  (БНСУ-д байгаа иргэдийг татан авна)
  • 7 сарын 9-ний өдөр Станбул (Турк болон Европод байгаа иргэдээ авчирна)
  • 7 сарын 15-ны өдөр Сөүл (Транзит зорчигчдыг авна) хуваарийг баталжээ. 

Харин ирэх сарын үлдсэн хагаст өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэргийг хэрхэх нь тодорхойгүй байгаа тул тусгай үүргийн нислэгийг хуваарь хараахан гараагүй байна гэв. 

Мөн БНХАУ-д байгаа 164 иргэний хүсэлтийг хүлээн авч Замын-Үүд боомтоор нэвтрүүлэх шийдвэрийг гаргасан байна. ОХУ-д байгаа оюутнуудыг эх орондоо авчрахаар тун ойрын хугацаанд авто замаар татан авах шийдвэрийг гаргахаар ажиллаж байна. 

Өмнө нь таван шалгуурыг тавьж тусгай нислэгт багтах иргэдийг авчирч байсан бол нэмж орлогын эх үүсвэргүй болсон гэсэн нэмэлт шаардлагыг тавьж байгаа аж. 

Өнөөдрийн байдлаар 44 улсаас 10355 иргэн нутаг буцах хүсэлтэй байгаагаас хамгийн олноор БНСУ, Япон, АНУ байгаа учраас Сөүл рүү хийх нислэгийн тоог нэмсэн байна.

Энэ сард хийсэн болон хийх тусгай нислэгээр нийт 2300 иргэнийг эх оронд нь авчрах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18