Загас барихаар орхон голын усанд орж, осолдсон иргэнийг эрэн хайж байна

О.Шүрэнцэцэг
2020/06/17

Согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ голын усанд орж, осолдсон хэрэг өчигдөр гарчээ.

Дархан-Уул аймгийн Орхон сумын “Энхтал” гэдэг газар “Орхон” голд хүн осолдсон тухай дуудлагыг зургаадугаар сарын 16-ны өдрийн 14:03 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 30 км замыг туулан 15:50 цагт очиход Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Бага нуга” гэдэг газар нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн, 50 настай, эрэгтэй Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ загас барихаар голын усанд орж, осолдсон байжээ. Тухайн газарт гурван удаагийн шумбалт хийж, осолдсон газраас 12 км-т завьтай голын эрэг дагуу самнаж, үр дүнд хүрээгүй тул 19:31 цагт түр зогсоосон.

Эрэн хайх ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар, ар гэрийнхэн хамтран ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 7 цагийн өмнө
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт 10 цагийн өмнө
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ 11 цагийн өмнө
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 12 цагийн өмнө
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ Өчигдөр
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ Өчигдөр
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 23 хэмийн дулаан байна Өчигдөр
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 2026/07/31
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 2026/07/31
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 2026/07/31
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2026/07/31
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 2026/07/31
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 2026/07/31
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 2026/07/31
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 2026/07/31
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 2026/07/31
Ирэх сард болох барилдаанууд 2026/07/31
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 2026/07/31