Хоёр давхар цахилгаан автобус 7 сард багтаан үйлчилгээнд гарна

О.Шүрэнцэцэг
2020/06/15

Улаанбаатар хотын нийтийн тээвэрт хоёр давхар цахилгаан автобусыг энэ сараас эхлэн туршиж байгаа билээ. Уг автобусаар өнөөдөр хотын Захирагч С.Амарсайхан зорчиж, аюулгүй, тохилог, тав тухтай нийтийн тээврийн үйлчилгээг 7 сард багтаан иргэдэд хүргэхээр болсныг дуулгалаа.

Тэрбээр энэ үеэр “Эдийн засаг, экологид ээлтэй, иргэдийг ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн, өвөл цантахгүй зэрэг олон давуу талтай энэ автобусыг ашиглах нь хотын бидний давуу тал. Эхний удаад ийм төрлийн 10 автобус орж ирсэн. Ирэх жил 40 ширхэг орж ирнэ. Нийтийн тээврийн үйлчилгээг хөгжүүлэхийн тулд бид парк шинэчлэлтийг хийхээр зорьж ажиллаж байна. Цаашид ч гэсэн энэ хүрээнд олон ажил хийгдэх болно. Эдгээр автобусын төлбөрийн хувьд улс, нийслэлийн төсөвт дарамт учруулахгүйгээр бидний одоо нэг нийтийн тээвэрт гарч байгаа зардлыг 90 хувь хэмнэх байдлаар өөрийн төлбөрөө өөрөө олох боломжтойгоороо давуу талтай” гэсэн юм.

“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон “Хоёр давхар, эко автобус нь удахгүй нийтийн тээврийн үйлчилгээнд маршрутын дагуу явж эхэлнэ. Энэ нь 100 хувь цахилгаанаар ажилладаг автобус. Нэг цэнэглэлтээрээ хоёр өдрын рейст гарах боломжтой буюу 400 км явах хүчин чадалтай. Жилийн дөрвөн улиралд иргэдэд үйлчлэх боломжтой, зундаа сэрүүцүүлэгчтэй, өвөлдөө халаагууртай юм. Хоёр давхар автобусны тухайд нийт 70 хүний суудалтай” гэсэн мэдээллийг өгөв.

Эхний ээлжинд ийм давхар эко автобус 10 ширхэг, энгийн цахилгаан автобус 36 ширхэг, нийт 46 ширхэг цахилгаан автобус, 15 ширхэг цэнэглэх төхөөрөмж, дөрвөн ширхэг эрчим хүчний дэд станц худалдан авч, парк шинэчлэлт хийхээр бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоны бүртгэл эхэллээ 37 минутын өмнө
Ж.Үүрийнтуяа: Айл бүр хашаандаа мод тарьдаг болоосой гэж хүсдэг 43 минутын өмнө
Өнөөдөр зургаан дүүрэг, нэг аймагт цахилгаан хязгаарлана 49 минутын өмнө
Р.Эрдэнэбүрэн: Түгжрэлийг бууруулах ажлыг ганцхан зун хийж амжихгүй 57 минутын өмнө
П.Наранбаяр: Хамтарсан Засгийн газар хийсэн ажилтай байх чухал 1 цагийн өмнө
Үндэсний дээд лигийн финалын цуврал үргэлжилж байна 1 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2 цагийн өмнө
Нийслэлд +19 градус дулаан байна 2 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүрийг ирэх 6 дугаар сард ашиглалтад өгнө 19 цагийн өмнө
П.Сайнзориг: Хамтарсан засгийн газар байх эсэхийг бага хурлаар шийдэх байх 20 цагийн өмнө
ЦЕГ: Барилгын компанийн туслах ажилтан өндрөөс унаж амь насаа алдлаа 20 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Баян айлын ааш нь хөдлөөд хүргэнээ хөөж байгаа юм байлгүй дээ 20 цагийн өмнө
О.Батнайрамдал: Том төслүүд эхлэх гэхээр л улс төрийн тогтворгүй байдал үүсдэг 21 цагийн өмнө
Б.Баярбаатар: Хамтарсан Засгийн газарт хийж хэрэгжүүлэх олон ажлууд бий 21 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Хамтарсан ЗГ-ыг дэмжихгүй байр суурь хэвээрээ 21 цагийн өмнө
Б.Дэлгэрсайхан: Төрөөрөө тоглоё гэвэл хамтарсан засгаа тараа 22 цагийн өмнө
Эрдэнэцагаан сумын нутагт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 23 цагийн өмнө
Телеграмм аппликэйшнээр залилуулсан иргэн амиа хорлохыг завджээ 23 цагийн өмнө
Ц.Баатархүү: Төв Азид дижитал эдийн засгийн “баянбүрд”-ийг цогцлооно Өчигдөр
Өнөөдрөөс дараах байршлуудад халуун ус хязгаарлана Өчигдөр