Ө.Энхтүвшин: Эдийн засаг хүндэрч магадгүй тул бизнесээ бүх талаар дэмжинэ

О.Шүрэнцэцэг
2020/06/11

Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин: 

Өнөөдөр өглөө УОК-ын 23 дугаар хуралдаан боллоо. Тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн. 

1. COVID-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулж, ХӨСҮТ-ийн ачаалал ямар байгааг ярилцлаа. Цаашид олон орноос иргэд ирэхэд бэлэн байдал хэр хангагдаж байгаа талаар болон ажиллах хүч, эмийн нөөцийг авч үзсэн. 

Өнгөрсөн хугацаанд халдвар авсан 194 хүнийг хүлээн авснаас 89-ийг эдгээж, 105 хүнийг эмчилж байгааг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү танилцууллаа. 

Халдвар авсан 194 хүний 89 нь ОХУ-аас, бусад нь өөр улс орнуудаас зөөвөрлөгдсөн орж ирсэн. Мөн 17,694 хүнийг шинжилгээнд хамруулжээ. 

Ингээд лабораториудад 17 хүн, нийт 200 гаруй хүн ээлжээр ажиллаж байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Эм тарианы 30 хоногийн нөөцтэй бөгөөд N95 маскаас бусад төрлийн зүйл дутагдаагүй гэдгийг хэлсэн. 

Үүнийг харгалзан N95 маскны нөөцийг бүрдүүлэхээр болсон. 

Өнөөдөр Япон улс руу илгээсэн онгоцоор ихээхэн хэмжээний эм, эмийн бүтээгдэхүүнийг авчрахаар тооцоолсон. 

2. Хилийн боомтуудын тухай хэлэлцсэн. Ачаа, тээвэр огт тасалдаагүй. Нүүрс, эрдэс баялгийн экспорт хэвийн хэмжээнд байна. Гашуунсухайтаар гэхэд өдөрт 500 орчим машин гарч байгааг цаашид нэмэгдүүлэхээр ярьж байгаа. Хятадын талтай энэ тухай ярилцаж, асуудлыг шийдвэрлэнэ.

Түүнчлэн эдийн засаг энэ оны хоёрдугаар хасагт хүндэрч магадгүй тул бизнесээ бүх талаар дэмжинэ. Тиймээс долдугаар сард коронавирусийн халдвараас хамгаалах талаар л биш бол ААН, байгууллагад зэрэгцэж хийгдээд байгаа шалгалтуудыг зогсоо гэж байгаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 5 цагийн өмнө
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт 8 цагийн өмнө
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ 9 цагийн өмнө
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 11 цагийн өмнө
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ Өчигдөр
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ Өчигдөр
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 23 хэмийн дулаан байна Өчигдөр
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна Өчигдөр
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 2026/07/31
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 2026/07/31
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2026/07/31
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 2026/07/31
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 2026/07/31
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 2026/07/31
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 2026/07/31
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 2026/07/31
Ирэх сард болох барилдаанууд 2026/07/31
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 2026/07/31