Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Өнөөдрийн байдлаар 45 тусгаарлах байруудад 1601 иргэний эрүүл мэндийг хамгаалах үйл явц хэвийн явагдаж байна. Нийт 17 удаагийн тусгай нислэгээр 9324 хүнийг татан авсан. Улаанбаатар-Нур-Султаны онгоц өнөөдөр 19:35 цагт ирнэ. Зургаадугаар сарын 17, 19-ны өдрүүдийн нислэгийн бэлтгэл хангагдаж байна гэлээ. Мөн Зүүн өмнөд Ази дахь иргэдийг авахаар Сөүл рүү дахин нэг нислэг үйлдэхээр ярилцаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна