А.Сүхбат аварга 1000 орчи​м автомашиныг “барьцаалаад” байна

О.Шүрэнцэцэг
2020/06/08

Өмнөговийн Гашуунсухайтын боомтоор нүүрсээ хил гаргахаар хэдэн өдрөөр дугаарладаг жолооч нарт бас нэгэн бэрхшээл тулгарчээ. Тэр нь эдийн засгийн дарамт бөгөөд нэгэн улстөрчийн “шахаа”, хувийн халаас руу ядарсан жолооч нарын мөнгө урсах үүд хаалга нээгдсэн байна.
Тодруулбал, хил гарахаар ирэх том оврын тээврийн хэрэгслүүдийг оруулах зогсоол буюу маш том хашаа барьсан бөгөөд тухайн хашаанд нэг тээврийн хэрэгсэл хоногийн 20 мянган төгрөг, чиргүүлтэй бол 30 мянган төгрөгийн төлбөр өгөх зохицуулалттай аж. Жолооч нар хил гарахын өмнө хэд хоног дугаарлах нь тодорхойгүй байдаг тул зогсоолын мөнгө төлөхөд бэрхшээлтэй байгаагаа хэлж байна.
Тэгвэл жолооч нарт санхүүгийн хүндрэл учруулж байгаа уг зогсоолыг УИХ-ын гишүүн А.Сүхбат барьсан бөгөөд зогсоолын төлбөр нь түүний халаасыг түнтийлгэх нь ээ.
Өнгөрсөн жилээс баригдаж эхэлсэн “Тайван зогсоол” гэх уг хашаа нь саяхан ашиглалтад орж, жолооч нарыг “Зогсоол ашиглалтад орсон учир автомашинаа зогсоолд байрлуулах” мэдээлэл өгсний дагуу мянга орчим тээврийн хэрэгсэл одоогоор уг зогсоолд ороод байгаа бөгөөд дугаарлалт нь болсон автомашин зогсоолоос гарах болоход “хоногийн 20 мянга” гэдэг үнийг хэлж, мөнгө нэхсэнээс үүдэн жолооч нарын эсэргүүцэл үүсчээ. Уг зогсоолыг “Түгээмэл түмэн хишиг” гэх компани ажиллуулж байгаа бөгөөд тухайн компанийг Г.Буяндэлгэр эзэмшдэг. Г.Буяндэлгэр нь Батдэлгэр треяд ХХК-ийг Агваансамдангийн Баттөгстэй хамтран эзэмшиж байгаа юм. 

   


Одоогоор уг зогсоолын төлбөрийг төлж чадахгүй, “автомашинаа барьцаалуулсан” мянга орчим жолооч А.Сүхбатын хашааны үүдэнд тав дахь хоногтойгоо золгож, нүүрсний тээвэрлэлт зогсоод байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 4 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 6 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 7 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 8 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 9 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 10 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22