Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Номин холдинг” ХХК-ийн эзэмшлийн Улсын их дэлгүүрийн 6 дугаар давхар шатаж байна гэсэн дуудлага өчигдөр буюу энэ сарын 7-ны өдрийн 16:48 цагт хүлээн авсан.
Дуудлагаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо нараар ахлуулсан 5 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 7 ангийн 230 гаруй алба хаагч ажиллаж, 21:30 цагт бүрэн унтраалаа.
Галын шалтгаан нөхцөлийг мэргэжлийн байгууллага эцэслэн, тогтооно. Цагдаагийн байгууллагад гал дээврээсээ гарсан тухай мэдээлэл ирсэн. Шалтгаан нөхцөлтэй холбогдуулж, гэрчүүдийн мэдүүлгээр гал алдсан байж болзошгүй таван хүнийг шалгаж, тайлбар мэдүүлэг авч байна. Дотор бэртэж гэмтсэн, амь насаа алдсан хүн байхгүй. Галыг бүрэн унтраасны дараа хэргийн газрын үзлэг, шалгалтыг хийнэ" гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна