Улсын их дэлгүүрийн Бэлэг дурсгалын тасагт гал гарсан тухай дуудлага 16:48 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Түймрийг унтраахаар нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах хоёр ангийн 3 тасаг ажиллаж байна хэмээн нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Онцгой байдлын албанд ирүүлсэн дуудлагын дагуу 16:50 цагийн орчимд гал унтраах, аврах ангийнхан очжээ.
11 иргэнийг аварч, 2 иргэн угаартсан байсныг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ
Урьдчилсан байдлаар барилгын засвар хийж байсан хүмүүс гал алдсан гэсэн мэдээлэл байна. Энэ бол эцсийн шалтгаан биш. Гал гарсан шалтгаан нөхцөлийг холбогдох байгууллагууд тогтоон шалгана” гэсэн мэдээллийг өгч байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна