Орхон сумын 70 өрх өрхийн амьжиргаагаа сайжруулах төсөлд хамрагджээ

Н.Мижидмаа
2020/06/01

Азийн хөгжлийн банкнаас дөрвөн аймгийн дөрвөн суманд “Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах” төслийг хэрэгжүүлж эхэлжээ.
Төслийн гол зорилго нь ногоочдыг хоршиж хамтарч ажиллахад сургаж, материаллаг баазыг бэхжүүлэх, хамтын сан бүрдүүлэх, зах зээлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар ажилгүйдэл ядуурлыг бууруулах, дотоодын үйлдвэрлэлээр хүнсний ногооны хэрэгцээг хангах, өрхийн амьжиргааг сайжруулахад оршжээ.
Дархан-Уул аймгийн Орхон суманд амьдарч, хүнсний ногоо тариалдаг 70 өрх энэхүү төсөлд хамрагдсан байна. Тэд 10 бүлэг байгуулж сургалтад хамрагдаж мэдлэг мэдээллээ өргөжүүлэн хамтран ажиллах эхлэлээ тавьсан. Харин энэ онд төслийн зүгээс 10 бүлэг тус бүрд 6*20 –ийн харьцаатай нэг хүлэмж, зорилтот бүлгийн өрхүүдэд 4*6 харьцаатай 27 хүлэмжийг тус тус дуслын усалгааны төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн байна. Өнөөдөр /2020.05.28/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд тэргүүнтэй албаны төлөөлөл дээрх өрхүүдэд төслийн хүрээнд трактор, тракторын иж бүрдэл, мотоблок, мотоблокийн иж бүрдлийг хүлээлгэн өглөө.
Ийнхүү төсөлд хамрагдсан өрхүүд хүлэмжээ барьж, тариалалт хийхэд шаардлагатай орчин үеийн тоног төхөөрөмжтэй болж байгаадаа баяртай байлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18