Хөлбөмбөгийн талбайн ажил 40 гаруй хувьтай байна

Н.Мижидмаа
2020/06/01

Хүүхэд залуучуудыг спортоор тэр дундаа хөлбөмбөгөөр хичээллэхэд таатай, зам талбай бүхий орчинтой болгох зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хөлбөмбөгийн талбай барих ажлыг эхлүүлсэн. “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд барьж буй олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайн ажлыг 5 дугаар сарын 7-ны өдөр эхлүүлсэн.

Уг ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 40 гаруй хувьтай газар, шорооны ажил ерөнхийдөө дуусчээ. Улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй спортын талбайн ажлыг “Дорнын өргөө” ХХК гүйцэтгэж байна. Зургаан эгнээ гүйлтийн замтай, дэлхийн жишигт нийцсэн, олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой, үзэгчдийн суудал, тамирчдын хувцас солих өрөө, тасалгаатай хийж байгаа ажээ.

Дарханчууд, тэр дундаа хөлбөмбөгийн спортоор хичээллэдэг, сонирхдог, дэмждэг хүмүүсийн олон жил мөрөөдөж ирсэн стандартын талбайтай болох ажил ийнхүү биелэлээ олж байна. Гэрээнд тусгагдсаны дагуу ирэх долдугаар сарын 7-ны өдөр хүлээлгэн өгөх бол гүйцэтгэгч компанийн зүгээс 7-10 хоногийн өмнө бүрэн дуусгахаар ажиллаж байна гэлээ.

Олон улсын стандартад нийцсэн энэхүү хөлбөмбөгийн талбай байгуулахаас гадна ЕБС-ийн 16, 18 дугаар сургуулийн биеийн тамирын талбайд шинээр "Мини хөлбөмбөг"-ийн талбай хийхээр тендер нь зарлагдсан ажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18