Сонгуулийн хууль зөрчвөл 20-200 сая төгрөгөөр торгоно

О.Шүрэнцэцэг
2020/05/29

Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллага хэрхэн ажиллах болон цахим орчны хяналтыг ШӨХТГ хариуцдаг. Тэгвэл тус байгууллагаас ээлжит сонгууль эхэлсэн буюу 2020 оны нэгдүгээр сараас хойш сонгуультай холбоотой мэдээлэлд хяналт тавьсан байна. Энэ удаад Сонгуулийн хуульд орсон өөрчлөлтөөр хариуцлага тооцох хуулийн заалт илүү чангарсан. ШӨХТГ-аас Радио, телевиз нь хэвлэл мэдээллийн хөтөлбөрөөрөө нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх сонгуулийн үйл явцын мэдээллийг хүргэхдээ бодит, тэнцвэртэй, нэг талыг баримтлахгүй, хараат бус байх зарчмыг баримтлах ёстой. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулахыг хориглосон. Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргах, эсвэл гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглож байгаа. Өөрөөр хэлбэл, сурталчилгаа явуулахдаа тэнцвэртэй байдлыг хадгалж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах юм. Мөн сурталчилгааны явцад хэвлэл мэдээллийн байгууллагууд хаалтын гэрээ хийж байгаа эсэхийг хянах аж. Энэ талаар ШӨХТГ-ын дэд дарга, орон тооны гишүүн С.Цогтгэрэл “ШӨХТГ УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн дээрх дөрвөн заалтын хэрэгжилтэд хяналт тавьдаг. Цахим орон зайд өөрөө болон бусдаар дамжуулж улс төрийн чансаа тогтоох санал асуулга явуулахгүй. Хэвлэл мэдээллийн байгууллага аль нэг нам нэр дэвшигчийн талаарх мэдээ мэдээллийг дагнан гаргах, гаргахгүй байх амлалт авч гэрээ байгуулахыг хориглоно.

 

39.5. Сонгуулийн сурталчилгаа явуулсан хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайланг нийтэд мэдээлнэ.

46.13. Радио, телевиз нь мэдээллийн хөтөлбөрөөрөө нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх сонгуулийн үйл явцын мэдээллийг хүргэхдээ бодит, тэнцвэртэй, нэг талыг барихгүй, хараат бус байх зарчмыг баримтална.

48.1.7. Xэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах.

48.7. Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргах, эсхүл гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно.

 

Хэвлэл мэдээллийн байгууллага Сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайлангаа мэдээлнэ. Үүнтэй холбоотой журамд тайлангаа олон нийтэд мэдээлсэн даруйдаа ШӨХТГ-т нотлох баримтын хамт өгнө. Сонгуулийн жил эхэлснээс хойш бүх хэвлэл мэдээллийн байгууллага, улс төрийн 30 намд мэдээлэл зөвлөгөө өгсөн. Уулзалт сургалт хийж, цахим орчинд өдөр бүр хяналт тавьж ажиллаж байна. Энэ хугацаанд дөрвөн телевиз, нэг сайт зөрчил гаргасан. Цахим орон зайд санал асуулга явуулсан 43 вэб сайт, цахим хуудсыг хязгаарлах улсын байцаагчийн дүгнэлт гаргаж Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн. Тухайлбал, “Иргэдийн дуу хоолой” групп дээр хувь хүмүүс болон бусап группүүдээс хууль бус постууд маш их постолж байна. Тиймээс группын админыг авчирч, хууль зөрчсөн ажиллагаануудыг таслан зогсоож админы зөвшөөрөлтэй нийтлэх арга хэмжээ авч ажиллах шаардлага өгсөн. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, маш их зөрчил гарч байна. Энэ хуулийн заалтыг зөрчсөн тохиолдолд цахим сайт болон фэйсбүүк хуудсын хандалтыг ээлжит сонгуулийн санал хураалтын дүн гарах хүртэл хязгаарлана. Мөн хувь хүнийг 20 сая, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгох шийтгэлтэй. Тиймээс иргэд санаатай, болон санамсаргүй байдлаар энэ хуулийг зөрчсөн үйлдлийг цахим орчинд нийтлээд хариуцлагад унах вий гэдгийн тусгайлан анхааруулж байна. Үг хэлж үзэл бодлоо илэрхийлэх эрх нь иргэдэд байгаа ч сонгуулийн үеэр ийм хууль үйлчилнэ”  гэлээ.  Мөн хэвлэл мэдээллийн байгууллага болон хувь хүн хууль зөрчсөн тохиолдолд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, цахим хуудасны хандалтыг ээлжит сонгуулийн санал хураалтын дүн гарах хүртэлх хугацаанд зогсоох арга хэмжээ авах юм.

Үргэлжүүлэн хуурамч шатахуун, цементийн үнэтэй холбоотой иргэдийн гомдол тайлбар хийлээ. “Тавдугаар сарын 5-наас эхлэн хяналт шалгалтыг хийж байгаа юм байна. Өдөрт 300 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанид шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор үйдвэрийн ажилчид Монгол Улсад ирж чадахгүй байгаа тул өнөөдрийг хүртэл үйлдвэрлэлээ эхлүүлж чадаагүй байна. Үүнийг нийлүүлэлт багасаж, үнэ өсөхөд нөлөөлсөн байна гэж үзэх үндэслэлтэй. Мөн Мон Цемент, МАК ХХК тавдугаар сарын 11-14-ний хооронд нийт гурван өдөр цахилгааны хязгаарлалтад орж, үйлдвэрлэл доголдсон байна. Үүнтэй холбоотойгоор үйлдвэрийн эргэх зуух зэрэг тоног төхөөрөмж технологийн горим алдагдсан нь жигдрээгүй зэргээс шалтгаалаад хомсдол үүсэхэд нөлөөлсөн. Шатахууны чанар, түгээлтийн хэмжээ стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгаж байгаа. Шалгалтыг зөвхөн ШӨХТГ бус АМГТГ хамтран явуулдаг бөгөөд шалгалтын нэгдсэн дүн мэдээлэл хуулийн дагуу 90 хоногт гарах ёстой байдаг. Иргэдийн зүгээс шатахууны чанар муугаас болж авто машин нь эвдэрсэн, дутуу шахаж байна гэх зэрэг гомдлууд ирсэн бөгөөд шалгалтын ажлын хэсэгт хувийн хэвшил төдийгүй төрийн албан хаагчид ч нөлөөлөх боломжгүй, давхар шалгуулдаг тул төрийн байгууллагын хяналт шалгалтын дүн гарах хүртэл хүлээцтэй хандахыг хүсч байна” гэж  ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам хэллээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЭМГЭНЭЛ 33 минутын өмнө
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна 42 минутын өмнө
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв 1 цагийн өмнө
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 2 цагийн өмнө
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ 2 цагийн өмнө
Дуу цахилгаантай бороо орно 2 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 18 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо 20 цагийн өмнө
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ 21 цагийн өмнө
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 22 цагийн өмнө
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү 23 цагийн өмнө
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно Өчигдөр
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ Өчигдөр
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ Өчигдөр
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ Өчигдөр