Сүүлийн хоёр жил, 4 сарын хугацаанд гэмт хэргийн улмаас 248 хүүхэд амь насаа алджээ

Н.Мижидмаа
2020/05/28

Насанд хүрээгүй хүүхэд гэмт хэргийн хохирогч болж, эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол гарсаар байна. Гэмт хэргийн улмаас хүүхэд хохирсон, амиа алдсан хэргийн тоон мэдээллийг хүргэе. 

2018 онд 1688 хүүхэд гэмт хэргийн улмас хохирсноос, 88 хүүхэд амиа алдсаны 45 нь авто замын ослоор, 27 нь усанд, хүнийг алах гэмт хэгийн улмаас гурав, мориноос унах, гадны биетэд цохиулах зэрэг шалтгаанаар 13 хүүхэд амь насаа алдсан байна.
2019 онд 1598 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсноос 111 нь амь насаа алдсан байна. Зам тээврийн ослын улмаас 49, усанд осолдож долоо, хүнийг алах гэмт хэргийн улмаас дөрөв, өндрөөс унах, мориноос унах, гадны биетийн улмаас зэрэг шалтгаанаар 44 хүүхэд амь насаа алджээ.
Тэгвэл 2020 оны эхний дөрвөн сарын байдлаар 398 хүүхэд гэмт хэргийн хохирогч болж, 49 хүүхэд амь насаа алджээ. Тэдний долоо нь хүнийг алах гэмт хэргийн улмаас, усанд зургаа, авто ослоор найм, бусад шалтгаанаар 28 хүүхэд амь насаа алдсан баримт байна.
Дээрх тоон мэдээллээс үзвэл сүүлийн хоёр жил, дөрвөн сарын хугацаанд 248 хүүхэд гэмт хэргийн улмаас амь насаа алдсан байна. ЕБС-ийн нэг ангид 40 сурагч суралцдаг гэж үзвэл харамсалтайгаар амиа алдсан хүүхдүүд зургаан ангийн сурагчтай тэнцэх хэмжээнд хүрсэн байна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллага ажилладаг. Гэтэл хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой хүүхдийн тасаг маш хангалтгүй орон тоотой. 20 мянга орчим хүүхдийн дунд нэг алба хаагч хуваарилагддаг. Эндээс хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хангалттай хийгдэх боломжгүй нь харагдаж байгаа юм.
Хүний амьдралын зорилго шалтгаан болсон хүүхдүүдээ гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх нэг алхам нь хүүхдийг гэмт хэргээс сэргийлэх цагдаагийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа нь харагдаж байна. Энэ орон тоог нэмэх эрх хэмжээ нь МУ-ын Засгийн газарт бий.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18