Усанд живж нас барсан дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлын 14,11 настай хүүхдүүд байжээ

Н.Мижидмаа
2020/05/28

Иргэн Э-гээс 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 17 цаг 00 минутад ”Хиймэл нуурт хүн живсэн байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Дээрх газар нь “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨҮГ-т Нийслэлийн засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/234 дугаар шийдвэрээр цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмшүүлсэн 18648308323693 нэгж талбарын дугаартай, 9732945 метр квадрат газарт хамаарах бөгөөд хиймэл нуурын байх 3,36 га газрыг 2014 оны 07 дугаар сарын 18, 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрүүдэд байгуулсан “Өөрийн эзэмшлийн газрын зарим хэсгийг аж ахуйн нэгжид ашиглуулах” гэрээгээр “Хан талст” ХХК-д шилжүүлэн өгч “Наран Шарлагын цогцолбор” бариулахаар бүтээн байгуулалтын ажил явагдаж байсан байна.

Хэргийн газрын үзлэгт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын аврах анги, цагдаагийн байгууллагын алба хаагчид оролцож живсэн хүүхдүүдийн цогцсыг хоё  цагийн турш нуурын гүнээс эрэн хайж олж хэн болохыг тогтоожээ.

Талийгаач хүүхдүүд бүгд эрэгтэй байсан бөгөөд нэг айлын ах, дүү нар байжээ. 14 настай Б, 11 настай О,  10 настай Г, 15  настай Б нар харамсалтайгаар амь насаа алдсан байна. Тухайн хүүхдүүд 61 дүгээр сургуулийн 6-9 дүгээр ангийн сурагчид байжээ.


0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
22
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18