Л.Эрдэнэчулуун: ''Хан Талст'' компани шаардлага үл тоосноос болж дөрвөн хүүхэд эндлээ

Н.Мижидмаа
2020/05/28

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд 8-12 насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг  гарсан. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал: 

 -Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний зүүн хойно, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд орших усан халианд өнөөдөр  17 цагийн орчимд 8-12 насны дөрвөн хүүхэд живж амиа алдсан.  Тухайн газар Нийслэлээс удаа дараа хяналт шалгалт хийж албан шаардлагуудыг хүргүүлж, зөрчил арилгах хугацаатай мэдэгдэл өгч байсан. Барилгын шороог авсан хэсэгт үүссэн хөрсний усанд дөрвөн хүүхэд тоглож байгаад харамсалтайгаар амиа алдлаа. Тус газарт Хан Талст ХХК-ийн тохижилтын ажил хийж байгаа газар. Тус компанийн үйл ажиллагаанд удаа дараа хяналт шалгалт хийсэн. Өнгөрсөн долоо хоногт хотын дарга өөрийн биеэр очиж нөхцөл байдалтай танилцаж үйл ажиллагааг нь зогсоосон байсан. 

 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун:

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх газар олгох зөвшөөрлийг тухайн үеийн хотын дарга Э.Бат-Үүл 2014 гаргаж байсан бөгөөд үүний дагуу Хан Талст компанид 3.3 га газрыг олгосон. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд удаа дараа явуулсан хяналт шалгалтын дүнд Хан Талст компанид газар ашиглуулах тухай тогтоол нь хууль зөрчиж байна гэдгийг илрүүлсэн. Мөн хяналт шалгалтын явцад 84 хуудастай албан шаардлагыг хүргүүлсэн. Тус компани ажил хийх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Нийслэлээс хоёр удаа мэдэгдэл өгсөн. Гэвч тэд төрийн байгууллагын шаардлагыг үл тоож, хүлээж аваагүйгээс болоод хүүхдүүд амь насаа алдсан харамсалтай үйл явдал боллоо. Бид цаашид "Хан талст" компанийг зохих хууль, журмын дагуу хяналт шалгалт хийнэ.

 Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Д.Рэнцэнбямба: 

 -Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан дугуйн замын ажилтай танилцаж байхдаа зам сэтэлж, үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдалтай тааралдсан. Улмаар нарийвчлан шалгах үүрэг өгсөн. Тэр дагуу ажлын хэсэг байгуулж, олон албадын төлөөллийг оруулсан. Ажлын хэсэг холбогдох баримт бичгийг нягтлан тулгах, тухайн үйл ажиллагааг газар дээр нь шалгах ажлыг хийсэн.  Тэгэхэд "Хан Талст" компан Ойн тухай хууль, Газрын тухай хууль, Барилгын тухай зэрэг маш олон хуулиудыг зөрчсөн нь илэрсэн. Үүн дагуу тухайн компанийн үйл ажиллагааг зогсоох, зөрчлийг арилгах шаардлагыг удаа дараа тавьж байсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил үргэлжилж байна 33 минутын өмнө
Хэрэв танд ийм мессеж ирсэн бол битгий дараарай. Энэ бол цахим залилан! 39 минутын өмнө
Узбекистаны Itpark МТҮП-ын инкубатор oneplace.HR компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авжээ 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: Орон орон дамжсан элчин сайдууд... 3 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх хандлагатай байна 4 цагийн өмнө
Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авжээ 5 цагийн өмнө
“Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ-ийг хөгжлийн бодлоготой уялдуулна 5 цагийн өмнө
Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томилно 5 цагийн өмнө
Өнөөдөр дэд сайдуудын томилгоог хэлэлцэнэ 5 цагийн өмнө
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив 6 цагийн өмнө
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна гэж үзжээ 6 цагийн өмнө
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 7 цагийн өмнө
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна 7 цагийн өмнө
Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр цас орно 7 цагийн өмнө
Онцгой байдлын газрын шинэ аврах салбар нээгдлээ Өчигдөр
“Эрдэнэс Тавантолгой” ХК 1,6 их наяд төгрөгийн татвар төлөөд байна Өчигдөр
Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна Өчигдөр
Анхааруулга: Мессеж луйвраас сэргийлье Өчигдөр
Явган хүний гарцаар гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ Өчигдөр
​ Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна Өчигдөр