Бээжин хариу арга хэмжээ авна гэж мэдэгджээ


БНХАУ-ын эрх баригчид  Хонконгийн газар нутгийн тухай аюулгүй байдлын хуулийн улмаас Бээжинд хориг ногдуулбал АНУ-ын эсрэг шаардлагатай бүх  арга хэмжээг авна гэж мэдэгдсэн байна.

Бээжингийн бодлогыг эсэргүүцдэг энэ арлын сөрөг хүчнийхэн үүнийг нь тусгай захиргааны бүс нутгийн  эрх чөлөөнд хэсэгчлэн халдсан үйлдэл гэж ойлгож хүчтэй эсэргүүцэж энэ арга хэмжээг шүүмжилжээ. Бээжингийн зүгээс  энэ хуулийн гол зорилго урвалт, хорлон сүйтгэх ажиллагаа, үймээн самууныг хориглоход чиглэж байгаа ч Хонконгийн олон иргэний хүчтэй шүүмжлэлтэй тулгарсан. Мөн энэ хууль  иргэдийнх нь эрх чөлөөг дордуулах боломж олгоно гэж энэ орнууд айж байна гэж мэдээлжээ. БНХАУ-ын Гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч  Жао Лижиан АНУ БНХАУ-ын ашиг сонирхолд  хохирол учруулахыг эрмэлзвэл Бээжин  эсэргүүцэж хариу арга хэмжээ авахаас гадна үндэсний аюулгүй байдлын  хууль тогтоомж нь төвийн эрх баригчдад харьяалагддаг. Энэ ямар ч оронд үнэн зөв байдаг болохыг онцолсон байна. 

Мөн АНУ үндэсний аюулгүй байдлын асуудалтай холбоотой олон хууль боловсруулж БНХАУ-ын дотоод асуудалд оролцож байгааг шүүмжилжээ. Тэрээр “Хонконг нь БНХАУ-ын Хонконг, энэ тусгай захиргааны бүс нутгийн дотоодын асуудал нь цэвэр БНХАУ-ын дотоодын асуудал болохыг онцлохыг хүсэж  байна” гэв. Ямар хууль, хэрхэн батлах,  хэзээ хэрэгжүүлж эхлэх нь манай орны  нэг хэсэг гэж мэдэгджээ.  Бээжингийн зүгээс нь өнгөрсөн ням гарагт АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх  Роберт О Брайен “Цагаан ордон Хонконгийн  аюулгүй байдлын тухай хуулийг шийдвэрлэвэл  БНХАУ-д  хориг ногдуулна гэж мэдэгдсэний хариуд энэ мэдэгдлийг хийсэн байна.

                                                                                                                                                                                Х.Оюунболд 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18