У.Хүрэлсүх: Үхэх, сэхэхээ үзэх цаг үед бид амьдарч байна

О.Шүрэнцэцэг
2020/05/25

У.Хүрэлсүх: МУ-д ҮХНӨ дагаж мөрдөж байгаа өдөр, УОК байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна. Ерөнхий сайдын зүгээс дараах чиглэлийг өгч байна. 

 1. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийг иргэд олон нийтэд сурталчилах үүргийг УОК-т өгч байна. 

 2. Халдварыг оношлох, эмчлэх чиглэлээр онцгойлон анхаарч ажиллахыг сануулж байна. ЭМ-ийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь тансаглал биш хэрэглээ гэдэг маш чухал үг. Тиймээс шаардлагатай бүтээгдэхүүний нөөцийг бэлдэх шаардлагатай. Нөхцөл байдал хүндэрсэн үед нөөцийг бэлэн байлгах ёстой. ЭМ-ийн салбарт хүний нөөцийг зөв хувааррилах шаардлагтай. 1-р сараас эмчилгээ хийж ирсэн гадаад улсын туршлагаас суралцах шаардлагтай. Өвчтөнтэйгээ 14 хоног тусгаарлагдаж, үргэлжлүүлээд ХӨСҮТ-ийн тусгаарлах байранд байгаа эмч, сувилагч нарт анхаарах, мөнгөн урамшуулал олгох асуудлыг Засгийн газарт танилцуулах 

3. Өвчин тархах эрсдэлийг аймаг, нийслэлд тогтмол хийж, танилцуулж байх. Намйан удаагийн эрсдэлийн үнэлгээ “маш өндөр эрсдэлтэй” гэж гарсанд анхаарах. Зөөвөрлөгдөн орж ирсэн өвчнүүд тархахгүй байхад ХӨСҮТ маш сайн ажиллаж байна. Халдвар тархвал улсын хэмжээнд эмнэлгүүд хэр бэлэн байгааг анхаарч, аймаг, нийслэл, сумдын Онцгой комиссын гишүүд бэлтгэлээ ханга.  

4. Дадлага сургалтуудыг аймаг, сумдад зохион байгуулах нь хэрэгтэй гэж үзэж байна. Иргэдийн сэтгэлзүй бэлэн байгааг сая харлаа. Зарим иргэд бухимдаж, мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгй байгааг харлаа. Иргэдийнхээ сэтгэлзүйг бэлдэх шаардлагатай Үхэх сэхэхээ үзэх цаг үед бид амвдарч байна. 

 5. Сонгууль зохион байгуулахад иргэдийг халдвараас хамгаалах нь хамгийн чухал. 

6. Сурталчилгааны үеийн аюулгүй байдлыг аймаг, орон нутаг маш сайн анхаар. Зай талбай, хамгаалах хэрэгсэл гэх мэтээр бэлтгэлээ бүрэн ханга.  

7. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд баталгаат эх сурвалжаас мэдээлэл авч мэдээлж байх 

8. Өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа төрийн алба хаагчдын гэр бүлд дэмжлэг үзүүлэх. Хууль сахиулах байгууллагуудын тавьсан шаардлагыг ягштал мөрдөх. Аюулгүй байдлаа хангах чиглэлээр амны хаалтаа тогтмол зүүх шаардлагатай байна.  

9. Гэр бүлийн хүчирхийллийн хэргүүд олноор гарч байгаа мэдээлэл байна. Гэр орондоо олноор цуглаж, архидахаа болих хэрэгтэй. 

 10. Нутаг буцах хүсэлтэй иргэд гадны улсуудад өлсгөлөн зарлана гэсэн мэдээлэл ирж байна. Бид дотоод нөөц бололцоогоо үнэн бодитой тооцоолох ёстойг гадаадад байгаа иргэд ойлгоорой. 10 мянган иргэдээ нэг дор татах боломжгүй. Боломж бололцооны хэрээр иргэдээ авчирч байгаа. Тооцоогүйгээр татвал иргэд аюул орж Монгол улс сүйрнэ. Аюулгүй байдлаа сайтар хангаж байж л татаж байгаа. Бидний нөөц бололцоо л ийм байна. Тусгаарлах байрны хүрэлцээ хомс байгааг бид мэдэж байгаа. 

11. Хил нээх болоогүй. Хэзээ байдал тайван болно тийм үед нээнэ. Нөхцөл байдалд дасан зохицож ард иргэдийнхээ амь насыг хамгаалах хэрэгтэй. УОК иргэддээ худлаа мэдээлэл өгөхгүй. УОК-оос гаргасан шийдвэрийг хүндэтгэн дагаж байгаа иргэддээ баярлалаа.

 12. Вирусийн үед олон нийтийг төөрөгдүүлэх тохиолдол байгаа. Үүнд хатуу хариуцлага тооцно. Барааны үнийн зохиомол хөөрөгдөл, хомсдол үүсгэж байгаад арга хэмжээ авч, хариуцлага тооцно. Энэ цар тахал бол дайн. Мэдээллийг худал тарааж байгаа нь гэмт хэрэг. Худал мэдээлэл тараавал хатуу хариуцлахга тооцох ёстой.  

13. Засгийн газрын шийдвэр хүн бүхэнд таалагдахгүй. Хүн бүрт таалагдах гэж шимйдьвэр гаргахгүй. Гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх ёстой. Төр засгаас гаргсан шийдвэрийг эсэргүүцвэл хатуу харицлага тооцно. 

 Эцэст нь хэлэхэд коронавирусийн вакцин гарвал бид тайван амьдарна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энхрийлэн Парисын их дуулгад дэд байр эзэллээ 2 цагийн өмнө
Танилц: Дэлхийн хамгийн өндөр тэмээ 3.06 метр 3 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна 3 цагийн өмнө
Цогтцэций суманд газар хөдөлжээ 15 цагийн өмнө
Өсвөрийн тамирчид хөлбөмбөгийн цомын тэмцээнд амжилттай оролцлоо 21 цагийн өмнө
Мод, модон материалын тээвэрлэлт, гарал үүслийн мэдээллийг цахимаар олгоно 21 цагийн өмнө
И-Март 00:00 цаг хүртэл ажиллана 22 цагийн өмнө
Гэр хорооллын 800 өрхийг цэвэр эрчим хүчээр хангана Өчигдөр
Хяналт шалгалтаар 4617 зөрчил илрүүлжээ Өчигдөр
Өнөөдөр -12 градус хүйтэн Өчигдөр
Үндэсний үйлдвэрүүд ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
Ардын жүжигчин Э.Амартүвшин Ерөнхий сайдын нэрэмжит шагнал хүртлээ Өчигдөр
Ирээдүйн эрүүл иргэнийг өнөөдрөөс бэлтгэж байна Өчигдөр
СХД-ийн Бумбатын рашаан, булгийн усыг хуримтлуулах 16.9 мянган м³ багтаамжтай хөв цөөрөм байгуулна. Өчигдөр
Нуур, гол мөрний мөсний даац бэхжээгүй байна Өчигдөр
Өвлийн олимпод Монгол Улсаас гурван тамирчин оролцоно Өчигдөр
Н.Учрал Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийнэ 2026/02/06
Монгол Улс нэг хүнд ногдох хуванцраар дэлхийд 9-д орж байна 2026/02/06
ОУХМ Б.Нарантуяа финалын төлөө өрсөлдөнө 2026/02/06
Дархан-Уул аймагт “Prius-20” машин шатжээ 2026/02/06