Тусгаарлалтын дэглэм зөрчсөн таван гадаад иргэнийг албадан нутаг буцаана

О.Шүрэнцэцэг
2020/05/25

Солонгос улсын хууль зүйн яамнаас коронавирусийн халдварын үед тусгаарлалтаас гарсан таван гадаад иргэнийг нутаг буцаахаар болсноо /2020.05.22/ мэдэгджээ. Эдгээр иргэд нь Пакистан, Хятад, Польш улсын иргэд аж. Пакистан улсын иргэн Х нь 4-р сарын 27-ны өдөр тусгаарлагдаж байсан байрнаасаа гарч олон нийтийн газраар зорчихоос гадна, байсан байрандаа найзуудыгаа дуудаж хооллосон байна. Харин Хятад улсын иргэн Л нь байрандаа утсаа үлдээн 11 удаа гадагш нууцаар гарчээ. Түүнчлэн Польш болон Хятад улсын иргэд тусгаарлалтаас гарч тамхи татах, эрүүл мэндийн байгууллагаас ирсэн дуудлагыг таслах гэх мэт үйлдэл гаргасан тул эдгээр иргэдийг Солонгос улсын хууль зүйн яамнаас нутаг буцаах тушаал гаргасан байна. Мөн дээрх иргэдээс гадна тусгаарлалтаас гарсан есөн иргэнд хууль зүйн яамнаас торгууль ногдуулжээ. Эдгээр 9-н иргэний тусгаарлалтаас гарах болсон шалтгааныг тодруулахад бие муутай аав дээрээ очих гэж гарсан болон тусгаарлалтад байгаа иргэдэд тараагдсан хүнсний зүйлс аваагүйн улмаас идэх хүнсгүй болж гадагш гарсан зэрэг асуудлаар тусгаарлалтаас гарсныг харгалзан үзэж нутаг буцаах бус торгууль оноохоор болжээ. Одоогоор 4-р сарын 1-ны өдрөөс өнөөг хүртэл нутаг буцсан нийт 24 иргэн байгаа бөгөөд эдгээр иргэдийн 17 нь тусгаарлалтаас гарсан бол 7 нь тусгаарлалтад орохоос татгалзсан байна. Мөн онгоцны буудлаас хоёр долоо хоног тусгаарлагдах журмыг дагаж чадахгүй хэмээн 36 иргэн нутаг буцжээ.


WWW.MGLRADIO.COM


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18