Төрийн банк монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээс топ-4 банкны нэгээр шалгарлаа

О.Шүрэнцэцэг
2020/05/22

Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТанхимаас хамтран жил бүр Монгол Улсынхаа нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй шилдэг 100 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг уламжлалтай билээ.

Энэ жилийн хувьд Коронавирус (Ковид-19)-ын цар тахал, түүний улмаас тогтоосон хорио цээртэй холбоотой ТОП-100 аж ахуйн нэгж шалгаруулалтыг онлайнаар зохион байгуулж, 2019 онд амжилт бүтээлээрээ манлайлсан зарим байгууллагад биечлэн хүндэтгэл үзүүлж, Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөрд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч  О.Амартүвшин ТОП-100 байгууллагын цом гардуулан өглөө.

Төрийн банкны хувьд ТОП-100 аж ахуйн нэгжээс 15 дугаар байрт,  банкны салбарын шилдэг дөрвөн банкны нэгээр шалгарлаа.

2019 онд Төрийн банк үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиож, санхүүгийн гол үзүүлэлтээ өсгөх, байгаль орчинд ээлтэй төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих, харилцагчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн цахим банкны шинэ технологиудыг судлан, хөгжүүлэхийг зорилт болгон амжилттай ажилласны үр дүнд БНСУ-д албан ёсны төлөөлөгчийн газраа байгуулан Өвөрхангай, Увс аймагт шинэ салбараа ашиглалт оруулж, 309 АТМ, 3500 картаар үйлчлэгч байгууллагатай болж үйл ажиллагааны цар хүрээгээ нэмэгдүүлсэн.

Мөн байгальд ээлтэй бизнесийг дэмжиж, экологид ээлтэй орчныг бий болгох зорилгоор “Ногоон зээл”-ийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж, Хүрээлэн төсөлтэй хамтран Монгол Улсын ховор амьтдын зурагтай эко картыг харилцагчдадаа санал болгож, Улс орон даяар “Гялс цэвэрлэгээ” зохион байгуулж, Эх нялхаст нэн шаардлагатай хүүхдийн амьсгал дэмжих тоног төхөөрөмж бэлэглэж, Монголын Шатрын холбоо, Хүрээлэн төсөл, “Би багш” контент зэргийг дэмжин нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсэн.

Төрийн банкны нийт актив 2019 оны жилийн эцсийн байдлаар 3 их наяд 297 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 307.5 тэрбум төгрөгөөр өссөн. Банкны нийт зээл 1 их наяд 854 тэрбум төгрөгт хүрч, татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ 2 их наяд 986 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 269.7 тэрбум төгрөгөөр өсч, 20.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.

Түүнчлэн, Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг бүрэн ханган  2019 оны санхүүгийн тайлангаа олон улсын стандартын дагуу Дэлхийд тэргүүлэгч аудитын байгууллагын нэг болох “Эрнст энд Янг Монголиа Аудит” ХХК-аар хийлгүүлж, Монгол Улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж эдийн засаг, бизнес, санхүүгийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн шилдгүүдийг шалгаруулдаг “Bloomberg TV Mongolia Awards”-аас “Шилдэг Өсөлт” шагналыг гардан авсан билээ.

Бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажиллаж буй харилцагч танд баярлалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 1 цагийн өмнө
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт 4 цагийн өмнө
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ 5 цагийн өмнө
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 6 цагийн өмнө
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ Өчигдөр
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ Өчигдөр
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 23 хэмийн дулаан байна Өчигдөр
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна Өчигдөр
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ Өчигдөр
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй Өчигдөр
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2026/07/31
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 2026/07/31
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 2026/07/31
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 2026/07/31
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 2026/07/31
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 2026/07/31
Ирэх сард болох барилдаанууд 2026/07/31
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 2026/07/31