ЗГ: 1300-1500 өрх байраа түрээслээд өмчлөх журам баталлаа

Н.Мижидмаа
2020/05/20

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Дөнгөж сая Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим шийдвэрүүдийг танилцууллаа. 

Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Ц.Ганзориг: Коронавирусын үед өндөр ачаалалтай ажиллаж байгаа төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдыг түрээслээд, өмчлөх хэлбэрээр орон сууцтай болгох тогтоолыг Засгийн газар баталлаа. Өөрөөр хэлбэл, галын шугаманд ажиллаж байгаа буюу цар тахлын үед өндөр ачаалалтай ажиллаж байгаа эмч, сувилагч цагдаа, онцгойгийн алба хаагчид, мэргэжлийн хяналт, хил, гаалийн албан хаагчид хамаарна. Тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг Барилга, хот байгуулалтын сайд болон хотын даргад даалгасан. Эхний тооцоогоор 1,300-1,500 өрхийг орон сууцанд оруулах боломжтой гэж үзсэн. Зах зээл дээр бэлэн байгаа, ашиглалтад орсон орон сууцнуудаас орлогодоо нийцсэн хэлбэрээр сонгоно. Төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчид хамрагдах боломжтой. Ажлын гол хэрэгжилтийг НОСК буюу хотын дарга С.Амарсайхан хариуцаж явна. 

Найман хувийн хүүтэй орон сууцны зээлээс илүү хөнгөвчилсөн нөхцөлөөр зээлэнд хамруулж байна. Засгийн газраас иргэдийг түрээслээд, өмчлөх боломжтой орон сууцанд хамруулахаар ажиллаж буй бөгөөд үүний нэг жишээ нь энэ хөтөлбөр болж байна.

Санхүүжилтийг Сангийн яам болон Монголбанк хамтран шийдвэрлэх боломжтой тооцооллыг хийсэн бөгөөд ойрын хугацаанд орон сууцнуудыг сонгож, цахим хэлбэрээр бүртгэлийг явуулах юм байна. 

Монголбанкнаас 100 орчим тэрбум төгрөгийг зарцуулах боломжтой бөгөөд энэ нь эдийн засагт ямар нэг сөрөг үр дагавар гарахгүй тооцоог хийсэн гэв. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18