Н.Цэрэнбат: Иргэн, ААН-үүдэд зориулсан ногоон зээлийн үйлчилгээг үргэлжлүүлнэ

О.Шүрэнцэцэг
2020/05/20

БОАЖЯ-наас Монголын банкны холбоотой хамтран ногоон зээлийн үйлчилгээг нэвтрүүлж, дулаалга болон халаалтын асуудал, нүхэн жорлон, зуухаа  шинэчлэх хүсэлтэй иргэдэд зориулж 40 хүртэлх сая төгрөгийн зээлийг жилийн 9 хувийн хүүтэй олгож эхэлсэн. Мөн ариун цэврийн байгууламж болон дулааны асуудлаа ногоон технологи ашиглан шийдэх хүсэлтэй аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд ч жилд 200 хүртэлх сая төгрөгийн зээлийг 9 хувийн хүүтэйгээр Төрийн, ХААН, ХАС банкнаас авах боломжтой болоод байгаа билээ.

Энэхүү үйл явдалтай холбогдуулан банкуудын ногоон зээлийн үйлчилгээ идэвхжиж, энэ оны эхний байдлаар нийт 100 орчим иргэн, ААН 700 орчим сая төгрөгийн ногоон зээлийг дээрх банкиудаас авсан байна.


Олон улсын байгууллагууд байгальд ээлтэй техник, тенологийг амьдралд нэвтрүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлж буй банкуудад илүү боломж олгож, хөнгөлөлт эдлүүлж эхэлсэн. Тиймээс  Монгол Улсад ногоон зээлийн үйлчилгээг бий болгоход хамгийн их дэмжлэг үзүүлж, иргэд болон ААН-үүд банкуудад хөнгөлөлттэй зээл авах боломж олгож буй БОАЖЯ-ны хамт олонд Монголын банкуудын холбооноос талархал илэрхийлж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбаттай уулзлаа.

Монголын банкны холбооны ерөнхийлөгч М.Болд “Монголын банкны холбоо түүний гишүүн банкууд нь 2013 оноос Монгол Улсын тогтвортой санхүүгийн хөтөлбөр (ТоС Хөтөлбөр)-ийг санаачилсныг Байгаль орчин, аялал жуулчлалын яам тасралтгүй бодлогоор дэмжсээр ирсэн. Монгол Улсад Үндэсний ногоон санхүүгийн тогтолцоо бий болгох ажлыг эхлүүлж, ногоон зээлийг санаачлан, хүүгийн хөнгөлөлтийг санхүүжүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гарган, тууштай хамтран ажиллаж байгаа явдалд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танд болон танай хамт олонд МБХ, ТоС Холбоо, гишүүн байгууллагуудын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна” хэмээсэн юм.


БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлсэн үгэндээ “Монгол Улс байгаль орчинд ээлтэйгээр эдийн засгаа хэрхэн хөгжүүлж болдгийн жишээ болно гэдэгт итгэж байна. Цар тахлаас үүдэлтэйгээр санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн ч энэ оны эхний байдлаар 100 гаруй иргэн, ААН-д 700 орчим сая төгрөгийн ногоон зээл олгосон гэсэн тооцоо гарсан байна. Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр олгож буй энэхүү ногоон зээлийг үйлчилгээг цаашид үргэлжлүүлж, Монголбанктай хамтран шалгуур үзүүлэлтийг бууруулах чиглэлээрх яриа хэлэлцээрийг хийж байгааг дуулгахад таатай байна. Нүхэн жорлон, зуухаа шинэчлэх, гэр байшингаа дулаалах, цэвэр бохирын асуудлаа сайжруулах, халаалтаа шинэ технологи ашиглан шийдэх хүсэлтэй иргэн бүрт энэхүү ногоон зээлийг хүргэж ажиллаарай гэж банкуудаасаа хүсэж байна. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье” гэлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 4 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 5 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 6 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 7 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 8 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22