“Монгол наадам” цогцолборт 792 тэрбум төгрөг хэрэгтэй

О.Шүрэнцэцэг
5 цагийн өмнө

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Хүй долоон худаг дахь “Монгол наадам үндэсний спорт цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг дэмжих тухай асуудлыг хэлэлцлээ. Энэхүү цогцолбор нь үндэсний уламжлалт нүүдэлчин ахуйн соёл, ёс заншил, эрийн гурван наадмыг сурталчлах, орчин үеийн спортыг хөгжүүлэх, Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдын ая тухтай амарч чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин бүрдүүлэх, Монгол орон, Улаанбаатар хотод аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой аж.

УИХ-ын  2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичигт Хүй долоо худаг дахь өв соёлын цогцолбор, олон улсын спорт цогцолбор болгохоор тусгасан. Улмаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үндэсний спортыг хөгжүүлэх, төрөлжсөн аялал жуулчлал, бизнес, соёлын төв барьж байгуулахад дэмжлэг үзүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар тусгасан аж. Цогцолборын хэрэгцээт газрын давхцлыг арилгах ажлын хэсэг судалгаа хийж, Засгийн газраас улсын тусгай хэрэгцээний газрын хилийн заагийг шинэчилсэн бөгөөд Сонгинохайрхан дүүрэг болон Төв аймгийн Аргалант сумын 11 мянган га талбайг хамруулахаар тогтжээ. Үүнтэй холбогдуулан цогцолборын ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахаар болсон байна.
 
Төслийн хүрээнд таван бүтэц бүхий цогцолбор баригдана
 
Нийслэлийн Хот байгуулалтын хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Монгол наадам үндэсний спорт цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг одоогийн байдал болон хэтийн төлөвийн судалгаанд тулгуурлан хийсэн. Монголын уламжлалт байр наадмыг нэг  дор зохион байгуулах, олон улсад сурталчлах, цаашлаад 2030 онд олон улсын спортын наадам зохион байгуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Улаанбаатар хотын иргэд амарч, зугаалах нөхцөлийг бүрдүүлэхэд төслийн зорилго оршиж байгаа юм.

Хэсэгчилсэн төлөвлөгөөний тодотголд 43.2 км авто зам, 59.8 км дугуйн зам тавьж, ногоон байгууламж, тохижилт бүхий 50-90 метр урт явган замыг 137.5 га талбайд байгуулахаар тусгасан. Мөн 43.5 га талбайд 14880 автомашины зогсоол байгуулахаар төлөвлөсөн. Түүнчлэн онгоц бууж, хөөрөх талбай, усан сан, гольфийн талбай, морины тахны хэлбэр бүхний уяачдын отог, задгай театр зэргийг байгуулна.    

 
Цогцолборт барих зарим байгууламжаас дурдвал, 35 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн, 5280 хүний суудалтай сур харвааны талбай, 20 мянган хүний суудалтай морь барианы цогцолбор, 5000 хүний суудалтай морин тойруулга, 10 мянган хүний хүчин чадалтай амралтын цогцолбор, 5000 хүний суудалтай спорт цогцолбор, зочид буудал, музей, хурлын цогцолбор байгуулахаар төлөвлөсөн байгаа. Газрын төлбөрийн орлогын төлөвлөгөө 136 хувийн биелэлттэй байна” гэв.
Мөн үүнээс гадна цогцолборын үйл ажиллагааг тасралтгүй явуулах хүрээнд цанын бааз, их сургуулийн цогцолбор байгуулахаар төлөвлөсөн байна. Төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд нийтдээ 792 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд, төслийг төр болон хувийн хэвшлэлийн түншлэлээр хийх аж. 
 

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Төслийн хүрээнд таван бүтэц бүхий цогцолбор баригдана. Улаанбаатар хот эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ аялал жуулчлал гэж тооцсон. Тиймээс аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч байгаа. Энэ төслийг хэрэгжүүлэхдээ ухаалаг барилга байгууламж барих, зардал хэмнэх чиглэлд анхаарч ажиллаарай. Амралт, зугаалгын чиглэлээр 19, спортын чиглэлээр 13, аялал жуулчлалын чиглэлээр зургаан барилга байгууламж барих төлөвлөлт хийсэн байна. Эдгээрийг хувийн хэвлэлээр хийлгэх нь зөв гэж бодож байна” гэв. Ийнхүү тэргүүлэгчид асуудлыг хэлэлцээд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг дэмжлээ. 
 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.Баатархүү: Төв Азид дижитал эдийн засгийн “баянбүрд”-ийг цогцлооно 16 минутын өмнө
Өнөөдрөөс дараах байршлуудад халуун ус хязгаарлана 24 минутын өмнө
Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ 1 цагийн өмнө
МАН-ын бага хурлыг маргааш болно 2 цагийн өмнө
Зургаадугаар сараас эхлэн тэтгэврийн зээлийг хуучин журмаар олгоно 2 цагийн өмнө
Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Иргэд: Хотын гудмаар их айдастай алхдаг. Учир нь дугуй, скүүтэр хаанаас гарч ирээд мөргөх эрсдэлтэй 3 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно 3 цагийн өмнө
Ази, Номхон далайн бүсийн аялал жуулчлалын зах зээл 3.3 их наяд ам.долларт хүрчээ 15 цагийн өмнө
Барилгачдын их хуралд салбарын шинэ 100 стратеги танилцуулж, бүтээн байгуулалтын шинэ эринд уриалав 18 цагийн өмнө
Ой, хээрийн түймэр өнгөрсөн оноос 31 хувиар нэмэгджээ 20 цагийн өмнө
МАН-ын бүлгийн хуралдааныг хаалттай горимд шилжүүлжээ 21 цагийн өмнө
С.Одонтуяа: Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурахгүй 21 цагийн өмнө
О.Алтангэрэл: Ерөнхий сайдын асуудал шалгагдаад нотлогдвол хариуцлага тооцох боломжтой 21 цагийн өмнө
С.Ганбаатар: Нийтийн албан тушаалд ажиллаж буй хүний хүүхдүүд улсын сургууль, цэцэрлэгт явах ёстой 22 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүний гэр бүл, үр хүүхдээр улстөр хийх хамгийн адгийн үйлдэл шүү 23 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 23 цагийн өмнө
Халдварт саа өвчний эсрэг вакцинд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой 23 цагийн өмнө
Уулчин Б.Батхишиг, А.Баттогтох нар Эверестийн оргилд амжилттай авирлаа Өчигдөр
“Эрүүл мэнд - Хүртээмж - Чанар” хандивын аянг хэрэгжүүлж эхэллээ Өчигдөр