Орхон аймаг: COVID-19 илэрсэн хоёр хүнийг өнөөдөр ХӨСҮТ-д шилжүүлэн эмчилнэ

Н.Мижидмаа
2020/05/18

 Өнөөдөр /2020.05.18/ ОХУ-аас 340 оюутан татан авснаас 57-д нь коронавирус илэрсэн. Хойд хилээр орж ирсэн 400 гаруй хүнээс өчигдөр Орхонд 2 тохиолдол бүртгэгдсэн нь оюутан, Дарханд 1 тохиодол бүртгэгдсэн нь мөн оюутан. Ингээд ОХУ-аас хойд хилээр орж ирсэн хүмүүсийн 40 хүнд коронавирус илэрсэн гэх мэдээллийг ХӨСҮТ-өөс мэдээлсэн.

Тэгвэл Орхон Аймгийн Засаг даргын ээлжит шуурхай зөвлөгөөн цахимаар хуралдлаа. Шуурхай зөвлөгөөний үеэр зарим нэг хэлтэс, агентлагийн удирдлагууд цаг үеийн шинжтэй мэдээлэл хийв.

 Аймгийн хувьд ОХУ-аас орж ирсэн 119 иргэнийг авч ажиглалт, тусгаарлалтын байранд байршуулаад байгаа бөгөөд 2 иргэнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн БОЭТ-ийн Халдвартын тасагт шилжүүлж сорьцын шинжилгээ авч Дархан-Уул аймгийн вируслогийн лабораторид шинжлүүлэхэд 2 сорьц эерэг гарсан бөгөөд ХӨСҮТ-д баталгаажуулах шинжилгээ хийхэд COVID-19 болох нь тогтоогджээ. Эдгээр хоёр иргэнийг БОЭТ-ийн халдвартын тасагт эмчилж байгаа бөгөөд өнөөдөр Улаанбаатар хот руу шилжүүлэн ХӨСҮТ-д үргэлжлүүлэн эмчлэхээр боллоо.
         Эх сурвалж: Орхон-Уул аймаг Мэдээллийн төв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18