Алба хаагчдын ажиллах орчин, нөхцлийг сайжруулахыг үүрэг болгов

Н.Мижидмаа
2020/05/10

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Хэнтий аймгийн Бор-Өндөр, Баян-Адарга, Норовлин, Жаргалтхаан сумдад ажилаллаа.

Ажиллах үеэрээ Засгийн газрын 2019 оны 331 дүгээр тогтоолоор Баян-Адарга, Жаргалтхаан суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах ангийн барилгын ажил болон Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийсэн юм.

Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги нь Норовлин, Дадал, Батноров, Баян-Адарга, Баян-Овоо сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд гарсан гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэн ажилладаг.

Энэ үеэр алба хаагчдад ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг Гамшгаас хамгаалах тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, хууль эрхзүйн шинэчлэлийн талаар танилцуулгыг хийлээ. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 35 хувьд нэмэлт, өөрчлөлт оруулж УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, УИХ-ын нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр оруулж дэмжүүлээд байгаа юм. Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай зохицуулалтуудыг тусгасан бөгөөд хууль батлагдсанаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн нийгмийн хэвийн үйл ажиллагаа, хүн амын аюулгүй, эрүүл, таатай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх эрхзүйн орчин боловсронгуй болох юм гэж онцоллоо.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, өөрсдийн ажиллаж, амьдрах  орчин, нөхцлөө сайжруулахад идэвхи, санаачлагатай ажиллаж, дотоод нөөц бололцоогоо дайчлан ажлын байрны тохижилт, өнгө үзэмжийг сайжруулахад анхаарч ажиллахыг ангийн удирдлага, алба хаагчдад үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18