"Нэр нь тодорхойгүй дайчны шарилд цэцэг өргөснийхөө дараа ард түмэндээ хандан үг хэлэв"

Н.Мижидмаа
2020/05/10

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Аугаа Эх орны дайны ахмад дайчдад болон ард түмэндээ Ялалтын 75 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлжээ. Нэр нь тодроогүй дайчны шарилд цэцэг өргөснийхөө дараа тэрбээр ард түмэндээ хандан үг хэлсэн байна.

“Эрхэм хүндэт ахмад дайчид, хүндэт нөхөд өө! Та бүхэнд чин сэтгэлээсээ Ялалтын өдрийн баярын мэндийг хүргэж байна. Энэ баяр бол бид бүхний хувьд хамгийн чухал, хамгийн үнэ цэнэтэй баяр билээ. Бид энэ баярыг бүх нийтээрээ ёслол төгөлдөр тэмдэглэдэг билээ. Ялалтын өдрийн гол утга учир нь бидний хувьд хувиршгүй их бөгөөд цэвэр ариун хэвээр буй. Энэ өдрийн гол утга учир, үнэ цэнэ бол бидний эцэг эх, эмээ өвөөгийн бидэнд үлдээсэн дурсамж, бахархал, эх орны түүх, гэр бүл бүрийн түүх, сэтгэл зүрхний нэгээхэн хэсэг юм” гэж В.Путин онцлон тэмдэглэжээ. 

"Энэ өдөр Ялалтын үеийнхний үр сад их хувь заяагаа мэдэрч, дэргэд нь байхаа нэгэнт больсон хэн нэгний гэрэл зургийг хайр дүүрэн харцаар ширтэж, ахмад дайчиддаа урт удаа наслахыг хүсэн ерөөдөг. Тэд эх орныхоо төлөө юугаар ч төлж баршгүй, хэмжээлшгүй ихийг хийсэн. Тэд эх орноо, ирээдүй хойч үеэ аварч, Европыг чөлөөлж, дэлхийг хамгаалж, хот тосгодыг сэргээн босгож, аугаа их амжилт гаргаж чадсан юм” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ. 

ОХУ-ын Төрийн тэргүүн Аугаа эх орны дайнд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугаа хурааж, дайнаас эргэн ирээгүй хүн бүхний гэгээн дурсгалын өмнө, эцэг эх, хүү охин, өвөг эцэг, эр нөхөр, ах эгч, төрөл төрөгсөд, анд нөхдийнхөө дурсгалын өмнө толгой бөхийлгөхийг ард түмнээсээ хүсжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18