Баянхонгор аймагт бага насны хүүхэд хүн буудаж гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр буюу тавдугаар сарын 8-ны өдөр тус аймгийн Жинст суманд байх нэгэн айлын хүүхэд өвөөгийндөө байсан ТОЗ-8 маркийн буугаар тоглож байгаад сум алдаж, гэрт нь унтаж байсан 58 настай эрэгтэйн бие тус газар нь буудсан байна. Одоогоор дээрх иргэний амин үзүүлэлт сайн, амь насанд аюулгүй гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна