Монголбанк: Европын холбооноос боловсруулж байгаа бодлогын баримт бичиг нь одоогоор төслийн түвшинд хэлэлцэгдэж байгаа

Н.Мижидмаа
2020/05/08

Европын Холбооноос Монгол Улсыг хар жагсаалтад оруулах гэж байна гэх мэдээлэлтэй холбогдуулан Монголбанкнаас мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд:

Европын Холбооны Комиссоос 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх арга хэмжээний талаар бодлогын баримт бичгийн төсөл боловсруулж байгаа ба энэ хүрээнд тус холбооноос “стратегийн дутагдалтай өндөр эрсдэлтэй гуравдагч орон”-ы жагсаалтад Монгол Улсыг оруулахаар төлөвлөж байгааг мэдэгдлээ. Энэхүү мэдэгдэлдээ Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын “мөнгө угаахтай тэмцэх стратегийн дутагдалтай орон”-ы жагсаалтад багтсан улсыг шууд Европын холбооны жагсаалтад оруулах зохицуулалтын төслийг боловсруулсан талаар дурдсан байна.

Европын холбооноос боловсруулж байгаа бодлогын баримт бичиг нь одоогоор төслийн түвшинд хэлэлцэгдэж байгаа бөгөөд Европын Парламент болон Зөвлөлөөр 1-2 сарын хугацаанд хэлэлцэж баталснаар албан ёсны шийдвэр болох юм. Ийнхүү төслийг баталсан тохиолдолд Европын холбооны жагсаалт албан ёсны шийдвэр болж 2020 оны 10 дугаар сараас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхийг мэдэгдэлд дурдсан болно.

Монгол Улсад 2015 онд хийсэн Харилцан үнэлгээнд үндэслэн ФАТФ-ын мөнгө угаахтай тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалтад 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр оруулснаас хойш өгөгдсөн үүрэг даалгаврын 50 хувийг амжилттай биелүүлсэн болохыг ФАТФ-ын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит хурлаар баталгаажуулсан билээ. Одоогоор Монгол Улс 5 дугаар сард болох Ази, Номхон далайн хамтарсан бүлгийн хурлаар үлдсэн ажлын тайлангаа хэлэлцүүлж, хамгаалахаар ажиллаж байгаа бөгөөд хурлаар үлдсэн ажлуудыг амжилттай хамгаалснаар 2020 оны 10 дугаар сард багтаан ФАТФ-ын стратегийн дутагдалтай орны жагсаалтаас гарах нөхцөл бүрдэнэ.

ФАТФ-ын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, дүрэм, журам, бодлогын шийдвэр гаргах үйл явц болон хяналтын үйл ажиллагаа нь бие даасан, хараат бус байдаг. Өөрөөр хэлбэл Европын Холбооноос хамаардаггүй болохыг Монгол Улсад албан ёсоор мэдэгдсэн тул саарлаас хар жагсаалтад орсон, эдийн засаг болон санхүүгийн харилцаа зогсох мэтээр мэдээллийг гуйвуулан, олон нийтийг төөрөгдүүлэх зэргээр аливаа зүй бус үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байна.

Цаашид Монголбанк мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүн, олон улсын байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааны бүхий л мэдээллийг цаг алдалгүй хүргэж ажиллах болно гэжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Барилгачдын их хуралд салбарын шинэ 100 стратеги танилцуулж, бүтээн байгуулалтын шинэ эринд уриалав 2 цагийн өмнө
Ой, хээрийн түймэр өнгөрсөн оноос 31 хувиар нэмэгджээ 5 цагийн өмнө
МАН-ын бүлгийн хуралдааныг хаалттай горимд шилжүүлжээ 5 цагийн өмнө
С.Одонтуяа: Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурахгүй 5 цагийн өмнө
О.Алтангэрэл: Ерөнхий сайдын асуудал шалгагдаад нотлогдвол хариуцлага тооцох боломжтой 5 цагийн өмнө
С.Ганбаатар: Нийтийн албан тушаалд ажиллаж буй хүний хүүхдүүд улсын сургууль, цэцэрлэгт явах ёстой 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүний гэр бүл, үр хүүхдээр улстөр хийх хамгийн адгийн үйлдэл шүү 7 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 7 цагийн өмнө
Халдварт саа өвчний эсрэг вакцинд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой 8 цагийн өмнө
Уулчин Б.Батхишиг, А.Баттогтох нар Эверестийн оргилд амжилттай авирлаа 8 цагийн өмнө
“Эрүүл мэнд - Хүртээмж - Чанар” хандивын аянг хэрэгжүүлж эхэллээ 9 цагийн өмнө
Голомт банк UNIVERSE шинэ картуудаа танилцууллаа 9 цагийн өмнө
Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 9 цагийн өмнө
Тэргүүн шадар сайд, Лу.Гантөмөрт шаардлага хүргүүлнэ 9 цагийн өмнө
Улаанбаатарт 17 хэм дулаан, бороо оройхгүй 11 цагийн өмнө
Ховд аймагт барилгын өргөгч тасарч дөрвөн хүн амиа алджээ Өчигдөр
У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд гар хүрэхгүй! Өчигдөр
37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүд тодорлоо    Өчигдөр
Дорноговь аймгийн 12 сум хүнсний эрхийн бичгээс татгалзжээ Өчигдөр
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 2200 боллоо Өчигдөр